Гадил жимсний хальсыг ийм олон зүйлд ашигладаг

Twitter Print
2018 оны 07-р сар 06-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Бананы хальсан дээр айхтар хальтирдаг. Иймээс хүмүүс гадил жимс идээд хальсыг нь бушуухан хог руу хаячихдаг. Гэтэл энэ хальс нь олон талын ач холбогдолтой зүйл болохыг тэр бүр мэддэггүй ажээ. Бананы хальсыг хэрхэн ашиглах талаар хэдэн зөвлөгөө өгье.

Мөнгөн эдлэл өнгөлж болно

Хальсыг жижиглэж нунтаглаад дээрээс нь ус хийж, шүдний оотой ойролцоо өтгөн зуурмаг болгоно. Үүнийгээ зөөлөн даавуун дээр тавиад харлаж өнгөө алдсан мөнгөн эдлэлийг арчиж цэвэрлэнэ. Эцэст нь бүлээн усаар угаагаад хуурай алчуураар арчиж гялалзуулаарай.

Ургамал цэвэрлэгч

Танай тасалгааны ургамлын навч нь цагаан өнгөтэй болоод байгаа бол бананы хальсаар арчаарай. Навч бүрийг арчиж бохир тоос шороог нь цэвэрлэж авахад навч нь шинэхэн мэт болно.

Тахианы цээж махыг зөөлрүүлэхэд ашиглана

Хэрэв та тахианы цээж махаар хоол бэлтгэх гэж байгаа бол гүйцэд боловсорсон бананы хальсыг махтайгаа цуг шараарай. Ингэснээр тахианы цээж мах маш зөөлөн шүүслэг болох болно.

Гутал цэвэрлэж болно

Бананы хальсанд байх тослог болон лав нь арьсан гутлыг маш сайхан өнгөлдөг. Хальсны дотор талаар нь гутлаа үрээд дараа нь хуурай алчуур буюу цаасан салфеткаар арчаарай.

Шүд цайруулагч

Эхлээд ердийн байдлаар шүдний оо хэрэглэн угаагаарай. Дараа нь бананы хальсны зөөлөн цагаан хэсгээр шүдээ 2 минут орчим үрнэ. Хальсанд байх кали, кальци, марганц, фосфор зэрэг эрдэс бодисууд нь шүдний пааланг бэхжүүлж цайруулна. Дараа нь амаа зайлна. Өдөрт 1-2 удаа хийвэл үр дүн нь мэдэгдэнэ.

Эмчилгээний квас

Бананы хальсаар (жүржийнхээр ч гэсэн) эмчилгээний квас бэлтгэж болно. Бананы квас амны цангаа сайн тайлахаас гадна триптофан хэмээх бие организм цэвэрлэж, хор туулгах үйлчилгээтэй бодисыг агуулж байдаг. Түүнчлэн хавдрын эсрэг үйлчилгээтэй ажээ.

Арьсанд тэжээл болдог

Бананы хальсан дахь төрөл бүрийн эрдэс бодисууд нь арьсыг эрүүл байлгах сайн бүтээгдэхүүн болдог. Хальсны дотор талаар нүүр, хүзүү, гараа үрээд үзээрэй. Арьсыг чийгшүүлж, үрчлээнээс  хамгаалахааас гадна псориаз, батга, үүг арилгах үйлчилгээтэй гэнэ. Мөн наранд түлэгдсэн арьсыг эмчилж, бие дээрх шарх сорвийг арилган, хөхрөлтөөс сэргийлдэг. Ялаа шумуулд хазуулсан үед бананы хальс тавибал үрэвслийг намдаана.

Зурагдсан CD/DVD-г сэргээх

Зурагдсан дискийг тэгшхэн газар нэрийг нь доош харуулан тавина. Гялгар талыг нь эхлээд бананы зөөлөн эдээр, дараа нь 2 минут орчим хальсаар нь үрнэ. Энэ нь дискний зураасыг арилгадаг ажээ. Дараа нь шил цэвэрлэгч шингээсэн цэвэр зөөлөн даавуугаар арчаад хатаана.

Зурж болно

Бананы хальс нь маш сайн зураг, бичгийн хэрэгсэл болдог. Шүдний чигчлүүр, эсвэл хутгаар бананы хальсан дээр зураг зурж, юм бичээд ширээн дээр орхих буюу өгөх гэсэн хүнийхээ цүнхэнд хийж болно. Хэдийчинээ хүчтэй дарж зурна, төдийчинээ тод зураас гарна. 5 минут өнгөрмөгц л эхний зураас тодорч эхэлнэ. Харин хэдэн цагийн дараа зураг буюу бичээс бүтнээрээ ил гарна.

Бордоо болгон ашиглана

Бананы хальс нь кали, фосфор, магни, кальц, азотоор баялаг. Эдгээр бичил элементүүд нь улаан лооль, чинжүү, сарнай зэрэг ургамлын хэвийн өсөлтөнд нэн тустай. Түүнчлэн хортон шавж болон төрөл бүрийн халдварт өвчнийг тэсвэрлэх чадварыг нь сайжруулдаг. Бананы хальсыг жижиглэн хэрчээд ургамлыг тойруулан тавьж шороогоор булна. Энэ нь задрахдаа тэжээллэг бодисуудыг хөрсөнд шингээж өгдөг. Тасалгааны ургамлыг бордохын тулд бананы хальсыг агаарт буюу шарах шүүгээнд хатаана. Хальс харлан хуурайшиж ирмэгц нунтаглаад цэцгийн сав руу хийж хөрсөөр нь даруулж өгнө.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.