2015 оны Супер цомын тэмцээн өнөө шөнө болно

Twitter Print
2015 оны 08-р сар 11-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Супер цом”-ын тэмцээн өнөө шөнө Гүрж улсын Тбилиси хотод болно. Энэхүү цомын төлөө “Аваргуудын лиг”, “Европа лиг”-т түрүүлсэн хоёр баг тоглодог уламжлалтай. 2014-2015 оны улирлын “Аваргуудын лиг”-т Испанийн “Барселона”, “Европа лиг”-т Испанийн “Севилья” багууд алтан медаль хүртсэн билээ.

Уг тоглолтын өмнө “Барселона”-гийн дасгалжуулагч Л.Энрике сэтгүүлч нарт хэлэхдээ “Энэ зун манай баг харьцангуй тайван байлаа. Харин одоо шинэ улирлын анхны тоглолтоо хийх гэж байна. Тамирчид маань шинэ улиралд хэрхэн бэлэн болсон гэдгээ харуулах чухал тоглолт. Севилья бол аварга баг. Гэхдээ бид цом хүртэж, түүхэн амжилт тогтоохыг хүсч байгаа учир багийн нөхөмд минь бүхнээ дайчлан тоглох болно” гэсэн аж.

Супер цомын тэмцээн анх 1972 онд зохиогдож байлаа. Түүнээс хойш Италийн алдарт “Милан” клуб 1989, 1990, 1994, 2003, 2007 онд таван удаа түрүүлж, дээд амжилт эзэмшдэг. Харин Испанийн “Барселона” 1992, 1997, 2009, 2011 онд дөрвөн удаа түрүүлсэн. Хэрэв өнөө шөнө “Барса” хожвол “Милан”-ы өмнө бичигдэнэ. Учир нь “Барселона” 1979, 1982, 1989, 2006 онд дөрвөн удаа мөнгөн медаль хүртсэн бол “Милан” 1973, 1993 онд хоёр удаа дэд байр эзэлж байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.