Харласан өвдөг, тохойг хэрхэн цайруулах вэ

Twitter Print
2019 оны 06-р сар 25-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Юуны өмнө өвдөг, тохой, суганы арьс харлах нь арьсны хэвийн үзэгдэл тул санаа зовох хэрэггүй. Тэгээд ч хүн бүхэнд тохиолддог. Гэхдээ ихэвчлэн боровтор арьстай хүмүүст илүү анзаарагддаг яагаад гэвэл өвдөг, тохионы хар гэдэг маань арьсны эсүүд үхэж ихээр цугларсны улмаас харлаж харагддаг юм. Энэ асуудал Араб болон Африк гаралтай хүмүүст бол бүр илүү тохиолддог. Тиймдээ ч тэдэнд зориулсан арьс цайруулах тоснууд их байдаг. 

Өвдөг, тохой харлахад нилээд олон зүйлс нөлөөлдөг. Хэрэв таны өдөр тутам хийдэг үйл хөдөлгөөнүүд (өвдөглөж суух, ширээ байнга тохойлдох, дасгал хийх гэх мэт) тохой юмуу өвдөгөн дээр их үрэлт үүсгэдэг бол энэ нь өвдөг тохой харлахад нөлөөлнө. Мөн генээр дамждаг, аав ээжийн аль нэгнийх нь өвдөг тохой харладаг бол танийх ч мөн адил тэгэх магадлалтай. Зарим нэг ууж буй эм, гормон, юмуу өвчний улмаас арьсны эсүүд меланин гэх харавтар пигмент илүү ихээр ялгаруулдаг.

Энэ асуудлаас бүр мөсөн ангижирах хялбархан аргууд байдаг. Товчхондоо цугларсан хар арьсны эсүүдийг байнга гуужуулснаар цайруулж болдог. Миний хувьд хамгийн үр дүнтэй байсан аргаа зааж өгье. 

Хоёр халбага хүнсний сода дээр нэг халбага лимоний шүүс нэмж хутгаад зуурмаг бэлдэнэ. Уг зуурмагаа, тохой, өвдөг, сугандаа түрхээд 2-5 минут байлгана. Энэ хугацаанд лимоний шүүсэн дэх хүчлүүд нь арьсний үхсэн эсүүдийг суллаж гуужихад хялбар болгодгоос гадна цайруулах үйлчилгээтэй. Хугацаа дууссаны дараа зуурмагаараа цайруулах гэж буй арьсаа сайтар үрнэ.

Зуурмаг дах хүнсний сода нь скраб маягаар ажиллаж үхсэн эсүүдийг гуужуулна. Үрж дуусаад бүлээн усаар сайтар цэвэрлэнэ. Хамгийн сүүлд нь арьсаа чийгтэй байхад нь тослог сайтай тос түрхэж чийгшүүлнэ. Vaseline, 100% ши-гийн тос, наргил модны самрын тос, гоо сайхны зориулалтаар боловсруулсан чацарганы тос зэргийг хэрэглэж болно. 

Энэхүү аргыг та хүссэн үр дүнгээ үзтэлээ өдөр бүр хэрэглэж болно. Хоёр долоо хоногийн дотор мэдэгдэхүйц өөрчлөлт гарна . Бүр яаралтай бол угаасны дараа дахин лимоныхоо шүүсийг түрхэж 10 минут болгоод арчилгүйгээр чийгшүүлэх тос түрхэж бас болно.

www.mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Munkhtuya

      (27.123.212.134) 2018-08-10 10:38
      • 0
      • 0

      Mash goe arga bn turshij vzne gar dooroh material uchir hylbar bn

      Хариулах

    • Зочин

      (104.220.43.169) 2017-08-26 14:22
      • 0
      • 0

      Яанаа хүүхдийнхээ тохойнд оливийн тосонд сод холиод түрхэж үзүүл яадаг бол би бас тэгэж уншссан түрхээд боогоод хонуулвал яах болоо

      Хариулах

    • Зочин

      (37.221.244.153) 2017-03-03 21:52
      • 1
      • 1

      oo ene argiig xereglesen nuxuduu taaruulj l xereglexgvi bol esergeeree bvr arisiig tvlchixdeg yum uu bvv med suga maani tas xar bolson bi bodoxdoo xetrvvlen xereglesen bxaaaa

      Хариулах

    • Mongolcom.mn

      (210.121.6.226) 2019-02-17 16:20
      • 1
      • 0

      Хха хохьчинь

      Хариулах