Увс аймагт хоёр хээрийн түймэр асч байна

Twitter Print
2015 оны 08-р сар 11-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Өнөө жилийн хавраас эхлэн хур бороо багатай, ихэнх нутгаар гандуу хуурайшилт ихтэй байгаа. Цаг агаарын энэ тааламжгүй нөхцөл нь хээрийн түймэр гарахад нөлөөлсөн тохиолдол ч байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар хоёр аймагт түймэр асч байгаа аж.

Тэдгээр нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарчээ. Уг түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 28 иргэн, гурван автомашин, нийт 40 хүн гурван хоногийн турш ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ бас л ойн түймэр гарсан. Түймрийн голомтод  аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 10 иргэн, дөрвөн мотоцикль, нийт 30 хүн ажиллаж байгаа юм.

Үүний зэрэгцээ Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/-т мөн л түймэртэй байна. Түймрийг унтраахаар орон  нутгийн 10 иргэн, 1 автомашин, Хилийн 0245 дугаар ангийн 11 албан хаагч, нэг автомашин, нийт 21 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаад цурамд оруулав. Гэвч түймрийг цурамнаас дахин алдсан учир  аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 45 иргэн хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.