Илүүдэл жинтэй хүмүүс онгоцонд илүү хөлс төлдөг болно

Twitter Print
2016 оны 05-р сар 26-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Илүүдэл жингээсээ болж “шаналж” буй хүмүүс одоо агаарын тээврээр зорчиход бас хүндрэлтэй болж байгаа аж. Сүүлийн үед олон улсын агаарын тээврийн компаниудад мөрдөх зарчим нь энэ болсон бөгөөд Узбекистан улс ч мөн энэ жишгийг дагаж мөрдөж эхэлсэн байна. Тухайлбал Узбекийн агаарын тээврийн "Узбекистон хаво йуллари" компани зорчигчдынхоо биеийн жинг шалгадаг болжээ. Энэ нь нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс авч байгаа арга хэмжээ болохыг тэд өөрийн сайтад тэмдэглэжээ. Уг арга хэмжээний зорилго нь зорчигчдын дундаж жин гар тээшийн хамт ямар байхыг тодорхойлох явдал бөгөөд Олон улсын агаарын тээврийн холбооны дүрэм журмын дагуу авч байгаа арга хэмжээ аж. Гэхдээ зорчигчдын илүүдэл жин талбарын үнэнд нөлөөлөх эсэх талаархи мэдээлэл сайтад тавиагүй байна.

Сонирхуулахад, Европын орнуудад илүүдэл жинтэй зорчигчдод тасалбар дээрээ нэмэгдэл үнэ төлөх, эсвэл шууд хоёр суудлын үнэ төлөх шаардлага тавигдаж эхэлсэн байна. Энэ санаачилгыг анх  Америкийн агаарын тээврийн United Airlines, Ирландын Ryanair, Францын Air France компаниуд гаргасан бол одоогоор үйл ажиллагаагаа зогсоосон Данийн Maersk Air компани зорчигчдын овор хэмжээгээр суудал худалдаалах арга хэмжээ авч байгаа аж. Уг компанийн санал болгож буй үнэлгээгээр бол "S-класс"-ын зорчигчид ХL ангиалалын зорчигчдосс зургаа дахин бага үнээр тасалбар худалдан авах боломжтой байна.

Харин Канадын дээд шүүхийн шийдвэрээр илүүдэл жинтэй зорчигчид ганц тасалбараар хоёр хүний суудалд зорчих боломжтой болсон аж. Энэ шийдвэр 2008 онд гарч байсан бол Их Британийн шүүх эсрэгээрээ, тарган зорчигчдод илүү үнэ төлөх журам үндэслэлтэй болох тухай шийдвэрийг 2012 онд гаргаж байжээ.

Гэтэл илүүдэл жинтэй зорчигчид нислэгийн аюулгүй байдалд үнэхээр хүндрэл учруулдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Европын орнуудын нислэгийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагууд аль арван жилийн өмнөөс зорчигчдын дундаж жинг тодорхойлж, эр хүйсийн нэг зорчигчын дундаж жин өмссөн хувцас, гар тээшийн хамт 88 кг байх журам гаргаж байжээ. Харин эмэгтэй хүний дундаж жин 70 кг байх аж. Хэрвээ зорчигчдын дундаж жин заасан хэмжээнээс хэтэрч байвал нисэх онгоцны хөөрөх гүйлтийн урт болон зогсох зурвас, нислэгийн тогтвортой байдалд хүртэл нөлөөлдөг болохыг тогтоосон байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.