Гоо сайханд оролгүйгээр арьсаа арчлах 5 зөвлөгөө

Twitter Print
2017 оны 08-р сар 09-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Та бүхэндээ гоо сайхан, спа-д орж цаг мөнгөө үрэлгүйгээр нүүрний арьсаа өнгөлөг сайхан болгох гэрийн нөхцөлд туршиж үзэх зөвлөгөөнүүдийг хүргэе.

1. Нүүрний иллэг хийх

Нүүрний арьс чангаруулах массаж нь ямар ч төрлийн арьс чангаруулагч маскнаас илүү үр дүн үзүүлдэг. Та хурууныхаа өндгөөр нүд хацраа тойруулах маягаар илж, илэх болгондоо арьсаа 2 тийш нь бага зэрэг татаж, чангалах маягаар иллэг хийж байгаарай. Хурууны өндгөөр массажийг өдөрт нэг удаа 5-10 минут л хийсэн байхад та арьсаа унжихаас айх хэрэггүй.

2. Гүн цэвэрлэгч маск бэлтгэх

Энэ бол туйлын хялбар бөгөөд үр дүнтэй маск. Таньд ердөө шинэхэн гоньдны навч, хагас аяга сүү, 1 хоолны халбага зуун настын шүүс байхад л хангалттай. Эдгээрийг нийлүүлж өтгөн болтол нь хутгаад нүүрэндээ 2 орчим минут тавиад бүлээн усаар угаана. Энэхүү маск нь арьсыг зөөлрүүлж, дээд зэргээр цэвэрлэнэ.

3. Арьс сэргээгч маск

Арьс тань өнгөө алдаад, хуурайшаад байвал 1 ширхэг өндөгний цагаан, 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балийг сайтар жижиглэсэн гааны навчтай холиод нүүрэндээ 15 минут тавиад халуун бүлээн усаар угаана. Энэ нь арьсыг өнгөлөг болгохоос гадна гүн чийгшүүлнэ.

4. Арьс залуужуулах маск

Энэ бол хамгийн өртөг багатай үр дүн сайтай маск юм. Зөгийн балийг овъёосны гурилтай хутгаж бага зэрэг усаар шингэлж зуураад нүүрэндээ тавина. Мөн л 10 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ нь таны арьсыг гэрэлтүүлж, залуужуулаад зогсохгүй нүхжилт агшааана.

5. Өндөг

Өндөгний цагаан уурганд хэдэн дусал нимбэгний шүүс нэмж хутгаад маск бэлдэж болно. Ингэхэд таны үхэжсэн арьс унаж сэргэх болно шүү.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.218.18) 2017-02-18 13:17
      • 0
      • 0

      Өөрсдөө бэлтгэх боломжтой, сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа

      Хариулах

    • badaa

      (202.9.41.5) 2016-08-11 22:52
      • 0
      • 0

      Zovolgoo ogsond bayarlalaa

      Хариулах