McDonald's түргэн хоолыг "шүүмжилжээ"

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

"McDonald's" корпораци ажилтнууддаа эрүүл мэндийнхээ төлөө түргэн үйлчилгээний хоол хүнс хэрэглэхгүй байхыг гэнэт уриалжээ.  Гэхдээ энэ уриалга дотоод мэдээллийн нэгэн цахим хуудсанд гарсан бөгөөд хүний нүдэнд амархан өртөх нэгэн зургийн дор “эрүүл бус сонголт” гэж бичсэн байв. Харин гэрэл зураг нь "McDonald's"-ын сонгодог иж бүрдэл болох аяга кола болон хачиртай талх, шарсан төмс байсан аж. Харин өөр нэгэн зураг дээр аяга цэвэр ус, сэндвич, шинэ ногоон салат байсан бөгөөд үүнийг тус компани "эрүүл" сонголт гэж үнэлсэн байна.

Мөн зургийн дор түргэн хоол хүнс "Ихэвчлэн их чихэр, давс, тос болон илчлэг ихтэй байдаг. Ийм хоол хүнс их идвэл таргалах аюултай. Үүний хамт түргэн үйлчилгээний зоогийн газруудын хоолны цэсэнд шинэ жимс, ногоо байдаггүй" гэж McDonald's тэмдэглээд энэ учраас гэртээ хооллох юмуу эсвэл олон төрлийн салат, шөл болон ногоо орсон хоолтой зоогийн газруудаар үйлчлүүлж байхыг ажилтнууддаа сануулсан байна. Гэвч McDonald's компаниас сэтгүүлчдэд мэдээлснээр дотоод мэдээллийн цахим хуудсанд тавьсан уг мэдээлэл байгууллагын бодлогод хамаарахгүй асуудал гэхдээ энэ асуудлыг судалж үзье гэсэн байна.   

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.