”Хадгаламж” банкны ажилчид 709 сая төгрөгийн хохирол учруулжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

"Хадгаламж" банкны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Доржханд болон бусад банкны ажилчдад холбогдох "банкны хууль тогтоомж зөрчиж нийт 709 сая төгрөгний хохирол учруулсан" хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар нь бүлэглэн шунахайн зорилгоор банкны хууль тогтоомж, дүрэм журам зааврыг зөрчин 2008 оны 12 дугаар сараас 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч завшиж үрэгдүүлэн 709,339,805.18 төгрөгний хохирол учруулсан байна. 

Хадгаламж банкны захирал болон теллерүүдэд Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашигласан, 233.2 хуурамч бичиг баримт ашиглан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан зэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн байна.  

Г. Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.