Францын дээд лиг эхэллээ

Twitter Print
2015 оны 08-р сар 10-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Францын хөлбөмбөгийн дээд лигийн 2015-2016 оны улирал эхэллээ. Өнгөрсөн амралтын өдөр нэгдүгээр тойргийн тоглолтууд болоход “ПСЖ”-“Лилль” 1:0, “Нант”-“Эн Авант” 1:0, “Анжерс”-“Монтпелльер” 2:0, “Монако”-“Ницце” 2:1, “Кан”-“Марсель” 1:0, “Бастиа”-“Ренн” 2:1, “Реймс”-“Бордо”-г 2:1-ээр тус тус хожиж, “Тройс”-“Аяочча” 0:0, “Лион”-“Лорент” 0:0-ээр эвийн гэрээ байгууллаа.

Тус улсын хөлбөмбөгийн дээд лигт эхний хоёр байр эзэлсэн баг дараагийн улирлын “Аваргуудын лиг”-т оролцодог. Харин гуравт орсон баг нь нэмэлт тоглолт хийх эрхтэй болдог.

Францын багуудаас “Лион”, “ПСЖ”, “Марсель” сүүлийн жилүүдэд Европын хэмжээнд өрсөлдөж байна. Энэ улиралд ч нийслэлийн баг “ПСЖ” түрүүлэх боломжтойгоо харуулан, хүчирхэг баг “Лилль”-ийг 1:0-ээр хожсон юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.