Хоёр хүүхэд усанд осолдож, амиа алджээ

Twitter Print
2015 оны 08-р сар 10-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Зуны эхэн сард хур бороо багатай байсан бол сүүлийн үед усархаг бороо их орсон. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд усанд осолдож, амиа алдахаас үргэлж сэрэмжлүүлж байсан. Харин амралт зугаалгаар явж буй иргэд энэ анхааруулгыг үл тоож, үер устай газраар амрах нь элбэг байна.

Хамгийн сүүлд л гэхэд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар Орхон голын усанд есөн настай, эрэгтэй С живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Энэ тухай дуудлагыг өнгөрсөн баасан гаригийн 15:30 цагт  аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр 11 албан хаагч, хоёр завь, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр өдрийн 08:15 цагт цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд 17 настай, эмэгтэй Л живжээ. Уг дуудлагыг өчигдөр өдрийн 17:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Иймээс голын усанд орох, ойролцоо явахдаа анхаарал сэрэмжтэй явахыг ОБЕГ, цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.