КОВИД-ын зардал замаа алдлаа

Twitter Print
2020 оны 11-р сар 29-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Гаднаас өр зээл авч буйг санах хэрэгтэй. Хариуцлагагүй байдлаасаа болж ямар их үргүй зардал бий болгов?

Ковидын халдвар авсан нэг хүнийг 8 саяар эмчилнэ. 800 хүн эмчлүүлж буйгаар тооцвол 6,4 тэрбум төгрөг. Дээрээс хэд давсан үнэтэй оношлуураар бараг өрх бүрээс хүн шинжлэх тухай ярьж байна. Хамгаалалтын хувцас хэрэгсэл, эмнэлгийн ажилладаг, ажилладаггүй тоног төхөөрөмж, хөдөө гадаагүй ажиллаж буй төрийн албан хаагчдын унаа, шатахуун, илүү цагийн хөлс... Байрны буланд өдөржин 2-3 цагдаа зогсоох ямар хэрэгтэй юм бэ? Хөл хорионд хүмүүс гарээсээ гарахгүй байхад хийх юмгүй хөлдөж үхтлээ зогсох хөөрхийг өрөвдөх юм...

Бүгд үргүй зардал. Энэ бүхнийг улсын төсөв, гадны зээлээр санхүүжүүлж байна. Монгол улс өмнө нь ийм цар тахалгүй үед авсан зээлүүдээ төлж чадахгүй хугацааг нь хойшлуулж, нэг өрийг нөгөөгөөр сольсоор байгаа. Одоо дахиад зээл. Үр хүүхдэдээ ийм их ӨР үлдээж болно гэж үү?

Айлаар бол ёстой нэг арчаагүй, алхаг залхуу, тэгсэн мөртлөө цамаан, эдийн шуналтай,тансаглах дуртай өр зээлэндээ баригдсан хүүхдүүдийнхээ ирээдүйг хорлосон л дүр төрх харагдаж байна.

Сэтгүүлч Б.Отгон

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.