Чулуутай шөл /Унгар ардын үлгэр/

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт нэгэн цэрэг эр байжээ. Дайн дууссан боловч очих газаргүй болсон цэрэг тосгоны айлуудаар хоол хайж явав. Өмсөж зүүсэн нь муудаж, ядарч сульдсан цэргийг ганц талхаар ч болов дайлах айл таарсангүй. Дайны тарчиг цагт тосгоныхон хоол хүнсээр гачигдаж хашраад, байгаа бүхнээ бусдаас нуудаг болсон байжээ. Хөөрхий цэрэг эрийг зарим айлын эзэд нь нохойгоо тавин хөөж байна гэнэ.

Цэрэг дотроо удаан бодсоны эцэст дараагийн тосгон руу очиж, таарсан эхний айлд яадаг ч байсан хоол хийж иднэ хэмээн өөртөө зоригложээ. Ингээд тосгон руу явах замдаа нэг чулуу цүнхлээд гарчээ. Тосгондоо ч ирж, төлөвлөснийхээ дагуу анхны байшин дээр очиж үүдийг нь хангинуулав. Хөгшин эмгэн үүд нээж байна.

Цэрэг эр эмгэнээс: -Сайн байна уу, эмээ, таны бие лагшин тунгалаг уу? гэхэд эмгэн,

-Сайн, сайн, хүү минь, аян замдаа сайн явна уу, хаа хүрч явна вэ? гэв.

-Давгүй дээ, эмээ минь, замаа дагаад л явж байна, харин маш ихээр өлсөж байгаа тул хоол хайрлах хүн бараадсаар энд ирлээ. Ганц шөл ч болов олоод идчих санаатай л явна даа, эмээ минь! хэмээн өгүүлэв.

-Өө, хүү минь, өгөх хоол байсан бол эмээ нь чамайг дуртайяа дайлах байлаа. Даанч сүмийн хулгана шиг ядуу би ганц ч зоосгүй сууна даа. Гэрийн минь дээвэр, зоорь бүгд хоосон. Манайд ходоод хуурах юу ч алга даа гэж байна гэнэ.

-Тийм байж эмээ минь, харин би бол харагдаж байгаа шигээ ядуу цэрэг биш. Миний аяны богцонд нэг чулуу бий, түүгээр би танд мартахын аргагүй сайхан амттай шөл хийж өгч чадна, надад дотор нь хоол хийж болох тогоо шанага л хэрэгтэй гэлээ.

Эмгэн үүнийг сонсмогцоо ихэд гайхшран,

-За хүү минь, манай гэрт тогоо хангалттай байгаа, харин чи тэр чулууныхаа ид шидийг л надад үзүүл хэмээн гэртээ орууллаа.

Цэрэг эр чулуугаа сайтар угааж тогоонд хийн усаар дүүргэлээ. Дараа нь гал дээр тавьж усаа хутгахад эмгэн хажууд нь "чулуугаар яаж шөл хийдэг юм бол" гэсэн байртай ажиглан суув. Хэсэг хугацаа өнгөрч, ус буцалж эхэлмэгц эмгэний сониуч зан нь хөдлөн цэрэг эрийн үг дуугарахыг тэсч ядан хүлээж байгааг анзаарчээ.

"Шөл ч сайхан болно доо, гэхдээ жаахан давс хийчихвэл мөн ч амттай болно шүү" гэж хэлэв.

Эмгэн давс авчирч, түүгээр нь цэрэг эр шөлөө амталлаа. Дараа нь шөлийг амсаж үзээд:

-Амттайн хувьд амттай байна, гэхдээ ганц халбага тос байвал бүр ч илүү сайхан амттай болдог юм даа гэхэд эмгэн,

-Надад нэг халбага тос байлгүй яахав хэмээн тосоо гаргаж ирлээ.

Тосыг шөлтэйгээ холин амталсныхаа дараа эмгэнд хандан:

-Эмээ минь би чулуугаар олон удаа шөл хийж байсан одоо нэг жижигхэн хиам хийвэл бүр ч амттай болно доо гэхэд

-Надад хиам ч бас бий шүү дээ гээд зоорь руугаа ухасхийв.

Түүнийг зоорь руугаа орж байгааг анзаарсан цэрэг:

-Эмээ, та нэгэнт зоорь руугаа орж байгаа бол өөртөө ч бас нэг хиам аваад ирэхгүй юу гэхэд:

-Тэгэлгүй яахав, хүү минь хэмээн хоёрыг гаргаад ирж гэнэ.

Цэрэг эр түүнийг шөлөндөө хийгээд хутгах зуураа,

-Эмээ минь, хэрвээ дахиад бага сага ногоо хийчихвэл орцыг нь мөн ч сайн нэмнэ дээ гэлээ.

Эмгэн хашааныхаа төмс, луувангаас нэлээд түүж ирээд хурдхан гэгч нь арилгаж хэрчээд шөл рүү хийлээ. Залуу цэрэг шөлөө дахиж хэсэг буцалгаад эмгэнд амсуулав. Эмгэнд шөлний амт таалагдсан бололтой:

-Хачин сайхан амттай юм, би чулуунаас ийм сайхан шөл гарна гэж ердөө санаанд орж байсангүй хэмээн гайхаж шагшран гараа хавсран шүтэж байна гэнэ.

-Одоо дээрээс нь бага зэрэг будаа нэмчихвэл шөл маань өтгөрөөд бүр салахын аргагүй болно доо, даанч танд будаа байхгүй л биз? гэлээ.

-Байлгүй яахав, хүү минь, тэр ч бас байгаа гэж байна гэнэ.

Эмгэн будаа авчирч тогоонд хийсний дараа цэрэг эр:

-Одоо л яг миний хийж сурсан чулуутай шөлний маань амт гарч ирж байна даа гэлээ.

Хоол болж эмгэн, цэрэг эр хоёр шөлнүүдээ аягалж, амтархан идэцгээв. Гэдэс нь цадсан эмгэн чулууны нууцыг ойлгож ядсан хэвээр, хэсэг хугацаанд бодож сууснаа цэргээс,

-Хүү минь чи наад чулуугаа надад зарахгүй биз гэв.

-Тэгэлгүй яахав, та надад 100 форинт өгвөл би танд энэ чулуугаа үлдээгээд явъя даа гэлээ.

Эмгэн халааснаасаа 100 форинт гаргаж цэрэг эрд өглөө. Дараа нь чулууг цагаан даавуунд сайтар ороогоод далд хийчихэв. Цэрэг эр эмгэний өгсөн 100 форинтыг хармайлаад бушуухан салах ёс гүйцэтгээд замдаа гарлаа.

Ийнхүү сэргэлэн цэрэг маань ходоодоо баярлуулаад зогсохгүй халаасаа 100 форинтоор зузаалчихаад додигор гэгч нь "чулуутай шөл"-өнд хууртагдах бас нэгэн эмгэнийг олох эрэлдээ гарчээ.

Унгар хэлнээс орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.84) 2018-10-08 20:37
      • 0
      • 0

      Хөөрхөн үлгэр байна. Хүүдээ уншиж өглөө. Хөгжилтэй сайхан санагдлаа. Баярлалаа монголком.

      Хариулах

    • Buffee

      (188.143.232.27) 2016-12-21 15:28
      • 0
      • 0

      Thanks alot - your answer solved all my problems after several days stlnugrigg

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.4) 2015-12-08 13:50
      • 0
      • 1

      орчуулагчдаа баярлалаа..Монгол хэлээ сайн сураарай, тэгвэл орчуулхад амар болох бхаа..ккк

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.4) 2015-12-08 13:50
      • 0
      • 1

      орчуулагчдаа баярлалаа..Монгол хэлээ сайн сураарай, тэгвэл орчуулхад амар болох бхаа..ккк

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.71) 2015-12-05 20:10
      • 0
      • 1

      Mongol badarchingiin ulgeriin ungar xuvilbar bna

      Хариулах

    • зочин

      (112.72.9.22) 2015-08-10 16:06
      • 0
      • 7

      энэнхүү сүүлийн үед их сайхан орчуулдаг болжээ. юм дуулгах хүү байна даа. Танай сайтынханд амжилт хүсье

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-08-10 15:48
      • 0
      • 4

      Үнэхээр гоё үлгэр байна. Ойлгохгүй ч үлгэрээ уншингаа видеог нь үзвэл бүр янзтай.

      Хариулах

    • blalaa

      (122.201.22.192) 2015-08-10 12:27
      • 0
      • 5

      saihan orchuulsan bna ..hehe

      Хариулах

    • hehehe

      (112.72.13.20) 2015-08-10 11:00
      • 0
      • 5

      aay yayaya huurun ulger bn

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.95) 2015-08-10 10:44
      • 0
      • 8

      Маш хеерхен vлгэр байна. Урд нь хэзээ ч уншиж сонсож байгаагуй болохоор бvр ч сонин байлаа. Гое. Баярлав.

      Хариулах

    • munkh

      (43.242.243.227) 2015-08-10 02:27
      • 0
      • 7

      ungar heliig saihan sursan huu bnaa..

      Хариулах