"Алтан нар" дахь ордын хайгуул үр дүнгээ өгч эхэлжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

“Erdene Resource”-ийн “Алтан нар” дахь алт, мөнгөний ордын төслийн судалгааны ажлын үр дүн эхнээсээ гарсан байна. Өрөмдлөгийн ажлыг “Алтан нар” төслийн хамрах хүрээ буюу нийт 5.5 км урт газарт хийжээ. Нийт 28 цооногоос дөрвөн цооногийн дээжийг судалж үр дүнг нь гаргасан байна.

Компанийн гүйцэтгэх захирал Питер Акэрли хэлэхдээ "Бидний ажлын эхний үр дүн төсөөлж байснаас илүү сайн байгаа. Алтан нар төслийн ил уурхайн ажлыг эхлүүлэх боломжийг судалгааны үр дүн харууллаа. Дараа дараагийн үр дүнгүүд судалгааны ажлуудыг хаана, хэзээ хийхийг тодорхойлж өгнө” гэсэн байна.

Эхний дөрвөн цооногийн гурвынх нь дээжийг үнэлэхэд 400 метр урт хайгуулын газрын 250 метрээс тус бүрдээ 44-50 өргөнтэй судал олдсон ба дунджаар тн тутамд нэг грамм алт агуулагдаж байгаа аж. Нарийвчилбал, цооног тус бүрд 11-15 метрийн өргөнтэй судалд 2-4 грамм алт, 8-20 грамм мөнгө байгаа гэнэ.

Уг мэдээ цацагдсанаар “Erdene Resource”-ийн хувьцааны ханш тэр даруй 50 хувиар өсчээ.

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.