Ф.Мэйвейдер залуу боксчин А.Бертог дараагийн өрсөлдөгчөөрөө сонгожээ

Twitter Print
2015 оны 08-р сар 07-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн боксын өнөө цагийн хамгийн алдартай тамирчин Ф.Мэйвейдер ирэх есдүгээр сарын 12-нд дэлхийн аваргаа хамгаалах дараагийн тоглолтоо хийх гэж байна. Түүний өрсөлдөгч нь 32 насатай, АНУ-ын боксчин А.Берто юм. Флойд, Андре нар Лас Вегас хотын “MGM Grand” зочид буудалд болно.

Энэ удаагийн тулаан Ф.Мэйведерийн хувьд хэд хэдэн онцлогтой. Тэрээр “Showtime” сувагтай олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард хийх тулаан нь “Showtime” сувгийн хамтран ажиллах гэрээний сүүлийн шууд дамжуулах тоглолт юм. Мөн А.Бертог хожвол алдарт Рокки Марчианогийн 49 дараалан ялсан ажилттай эн зэрэгцэх аж.

Түүний өрсөлдөгч А.Берто 1983 оны есдүгээр сарын 7-нд Флорида мужийн Майами хотод төрсөн. Мэргэжлийн бокст нийтдээ 34 тулаан хийхдээ 31-д нь ялж, 3 ялагдсан. 31 ялалтын 24-т нь нокаутаар өрсөлдөгчөө буулган авчээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.