Кетчупыг тогтмол хэрэглэх нь сайн уу, муу юу?

Twitter Print
2019 оны 02-р сар 19-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Айл бүрийн хоолны амтлагчинд кетчуп заавал байдаг. Тэгвэл энэхүү амтлагчийг өдөр тутам хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэйг та мэдэхийг хүсч байна уу?

Кетчупыг өдөр тутмын хоол, хачиртай талх, бүргер, шарсан төмс, шарсан тахиа зэрэг өргөн хэрэглээний олон төрлийн хоол хүнс, хачиртай хэрэглэдэг шүү дээ. Зарим хүмүүс кетчупыг байнгын тогтмол хэрэглээ болгосон байх нь бий. Кетчупгүйгээр хоол идэж чаддаггүй хүмүүс ч байдаг.

Кетчупны үндсэн орц улаан лооль. Харин найрлага, амтлагчинд сонгино, сармис, хар перец, цуу, халуун чинжүү гэсэн 5 төрлийн амтлагч орсон байдаг.

Харин байнга, өдөр тутам хоолондоо кетчуп хэрэглэх сайн уу? Муу юу?

1 хоолны халбага буюу 15гр кетчуп нь 15 ккалори агуулахаас гадна витамин А, С-ыг агуулдаг байна. Харин 1 хоолны халбага майонез 103 ккалори агуулдаг гээд бодохоор жингээ барих гэж байгаа хүмүүст кетчуп нь зөв сонголт болох ба бага илчлэгтэй, өөх тосгүй, эрүүл мэндэд тустай сүмс юм. 

Мөн кетчупны үндсэн орц болох боловсруулж чанасан улаан лооль нь цус төлжүүлэхээс гадна их хэмжээний антиоксидант бодис агуулдаг нь Харвардын их сургуулийн хүнс судлаач эрдэмтдийн судалгаагаар батлагдсан бөгөөд сайн чанарын кетчуп хэрэглэдэг хүмүүсийн дунд судалгаа явуулахад эдгээр хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 50 хувиар бага байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн 1 хоолны халбага кетчупэнд 4 гр элсэн чихэр, 190 мл натри агуулагддаг байна. Энэ нь тийм ч их сахар биш бөгөөд элсэн чихэртэй адил хэмжээний давс кетчупны найрлаганд байдаг тул хор болохгүй. Харин натри хүний эрүүл мэндэд тустай бөгөөд өдөрт 8 хоолны халбага кетчуп хэрэглэхэд хүний бие организмд шаардагддаг натриг нөхөж чаддаг байна. 

Ингээд эцэст нь дүгнэхэд кетчупыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь давуу талтай ч сайн чанарын, байгалийн гаралтай орц найрлагатайг нь хэрэглэж, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн кетчупыг сонгон хэрэглэж байгаарай. Зарим тохиолдолд үйлдвэрийн кетчупэнд байгалийн бус гаралтай сироп, амтлагч хийх асуудал байдаг тул хүнсэнд хэрэглэх кетчупныхээ үйлдвэр, брэндийг анхаарч худалдан авалт хийгээрэй. 

www.1000jor.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (103.229.122.152) 2015-12-23 17:02
      • 0
      • 1

      БҮГД Л МЭДДЭГИЙГ БИЧЭЭД БАЙХ ЮМ ХАМГИЙН ГОЛ НЬ ЯГ ТИЙМ ИЙМ НЬ САЙН ГЭЭД НЭР УСТАЙ НЬ ЗУРАГТАЙ НЬ ТАВЬЧИХВАЛ ТҮМЭН ОЛОНД ЖИНХЭНЭ УТГААРАА МАШ ХЭРЭГЦЭЭ ХАНГАСАН МЭДЭЭЛЭЛ БОЛЖ ЧАДНА

      Хариулах

    • bi

      (202.82.21.29) 2015-08-17 02:36
      • 0
      • 0

      sain ni ali ni ve zuvluj tuslana uu

      Хариулах

    • zochin

      (112.72.13.62) 2015-08-07 14:02
      • 0
      • 0

      bayarlalaa zuv zuvlulguu bna

      Хариулах