“Челси”-гийн гарааны бүрэлдэхүүний таамаг

2015 оны 08-р сар 07-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн лигүүдээс Английн “Премьер лиг” хамгийн олон үзэгчтэй. Мөн чансаагаараа олон жил эхний дөрөвт бичигдэж байна. Тус лигийн өнгөрсөн улиралд Лондон хотын “Челси” түрүүлсэн. Харин маргааш орой болох нээлтийн тоглолтод “Цэнхэрүүд” гарааны 11-т ямар тоглогчдоо гаргах нь олны анхаарлыг татаж байгаа аж.

“Скай Спорт”-ын сэтгүүлчид өөрсдийн таамгийг дэмшүүлэхдээ хаалгачаар Коуртис, хамгаалагчаар Иванович, Кэйкил, Терри, Азпилкуте, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд Фабрегас, Матич, довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар Уильям, Оскар, Азар, довтлогчоор Рэмиг ерөнхий дасгалжуулагч Ж.Моуриньо илгээж магадгүй.

“Челси” 2014-2015 оны улирлын “Премьер лиг”-ийн хүрээнд 38 тоглолт хийхдээ “Барли”-г 3:1, “Листер Сити”-г 2:0, 3:1, “Эвертон”-г 6:3, 1:0, “Суонси Сити”-г 4:2, 5:0, “Астон Вилла”-г 3:0, 2:1, “Арсенал”-ыг 2:0, “Кристал Палас”-ыг 2:1, 1:0, “КПР”-ыг 2:1, 1:0, “Ливерпуль”-ийг 2:1, “Вест Бромвич Альбион”-г 2:0, “Тоттенхэм Хотспур”-ыг 3:0, “Ньюкасл Юнайтед”-ыг 2:0, “Халл Сити”-г 2:0, 3:2, “Сток Сити”-г 2:0, 2:1, “Вестхэм Юнайтед”-ыг 2:0, 1:0, “Манчестер Юнайтед”-ыг 1:0, “Сандерлэнд”-ыг 3:1-ээр тус тус хожиж, “Манчестер Сити”-тэй 1:1, 1:1, “Манчестер Юнайтед”-тай 1:1, “Сандерлэнд”-тэй 0:0, “Саутхэмптон”-той 1:1,  1:1, “Барнли”-тэй 1:1, “Арсенал” 0:0, “Ливерпуль”-тэй 1:1-ээр есөн удаа тэнцсэн байна.

Харин “Тоттенхэм Хотспур”-ыг 5:3, “Вест Бромвич Альбион”-д 3:0, “Ньюкасл Юнайтед” багт 2:1-ээр тус тус хожигдсон юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.