Википедиа мэдээлэл ташаа байх нь бий

Twitter Print
2016 оны 06-р сар 19-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтөн интернэт үйлчилгээ хүртэж эхэлсэн цагаас ямар нэгэн мэдээлэл олж авах асуудал зүйрлэшгүй амар хялбар болсон. Аль нэг хайлтын программаар олдохгүй юм гэж байхгүй, хуруугаар тогшихийн төдийд л хэрэгтэй зүйл гараад ирдэг нь үнэхээр биширмээр. Энэ дундаа мэдээлэл хайлтын суурь баазууд дотроос Википедиа онцгой байдаг. Гэвч интернэт орчны мэдээлэл бүр үнэн зөв байдаггүйг анхаарах хэрэгтэй болдог.

Тухайлбал Википедиагийн нийт өгүүллийн 60% нь ямар нэгэн алдаатай байдаг  тухай судалгаа бий. Алдаануудыг ангилж үзвэл түүхэн мэдээлэл 68.5%, огноо 37.7%, компанийн удирдлагын тухай мэдээлэл 37.4%, санхүүгийн мэдээлэл 28.8%, үг, үсгийн алдаа 21.2%, бусад төрлийн алдаанууд 35.2 хувийг тус тус эзэлдэг байна. Энэ нь мэдээллийн хамгийн том онлайн сан хэр найдваргүй болохыг харуулж байгаа хэрэг юм. Өнөөдөр сая сая хүн гэрийн даалгавараас эхлүүлээд бизнес илтгэл хийхдээ Википедиагаас цуглуулсан баримт, материалуудыг ашигладаг. 

Гэвч тэдгээр мэдээллүүд олон нийтийн дэмжлэгээр бүрддэг учир хүний санамсаргүй алдаанаас гадна зориудаар бэлтгэсэн хуурамч мэдээллүүд ч орох тохиолдол бас гардаг байна. Харин сайтын удирдлагууд мэдээллийг засварлах талаархи санал, гомдлуудад хариулт өгөхөд хэт хойрго ханддаг нь алдааны хэмжээнд нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал Википедиа аливаа санал, гомдолд 2 - 5 хоногийн дотор хариу өгөхийг хичээдэг гэдэг ч бодит байдалд хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулдаг байна. 

Википедиа (Wikipedia) хэмээх үг нь "Wiki" - Хавай хэлний "хурдан", "Encyclopedia" - Англи хэлний "нэвтэрхий толь" гэсэн үгнээс бүтсэн шинэ нийлмэл үг юм.

Мөн судалгаанд оролцогчдын 25% нь тэдний компани болон үйлчлүүлэгчдийн тухай Википедиа дахь мэдээлэл бодит байдлаас зөрж байгаа гэсэн бол алдааны талаархи хүсэлт гаргагчдын дөрөвний нэг нь Википедиагаас ямар нэгэн хариулт аваагүй гэж хариулжээ. Судалгааг Америкийн Олон нийтийн харилцааны нийгэмлэгийн сэтгүүлээс зохион байгуулж олон нийтийн харилцааны 1287 мэргэжилтэнг хамруулан санал асуулга хэлбэрээр явуулсан байна.
Википедиад сайн дураараа мэдээ бэлтгэдэг хүмүүс олон сая байдаг. Хүн төрөлхтний мэдлэгт хувь нэмрээ оруулдаг тэдгээр хүмүүсийн дотроос аль хэдийнэ сая мэдээлэл бэлтгэсэн нэг хүн байдаг. Америкийн Индианаполис муж улсын иргэн, 30 настай Justin Knapp 2005 оноос хойш өдөрт дунджаар 385 мэдээлэл бэлтгэж оруулсан байна. 

Тэрээр өөрийн мэргэжлийн дагуу улс төр болон гүн ухааны тухай өгүүллүүдийг голчлон бэлтгэдэг бол түүний 1 сая дахь өгүүлэл Википедиаг үндэслэгч Jimmy Wales-ын тухай байжээ. Харин түүний араас 800 мянган өгүүлэл оруулсан Их Британийн иргэн Neil Edwards нэхэж явна. Википедиад мэдээлэл оруулах эрх хэний ч өмнө нээлттэй боловч одоогийн байдлаар албан ёсны бүртгэл бүхий 90 мянган бүлэг сайн дураар ажиллаж байгаа аж.  

Гэвч интернэт орчинд танин мэдэхүйн өгүүлэл бэлтгэх ажил нөр их хүч хөдөлмөр шаарддаг. Их бага ч бай хамаагүй 385 нэгж өгүүлэл бэлтгэхийн тулд амралтгүйгээр, өдөр бүр тасралтгүй 10 цаг ажилласан гэж тооцвол 1 өгүүлэлд дунджаар 1 минут 35 секундын хугацаа зарцуулна гэсэн тооцоо гарч байна. Википедиагийн дундаж мэдээлэл ямархуу хэмжээтэй байдгийг бид мэдэх учир ийм их хэмжээний мэдээллийг ганц хүн copy/paste-аас бусад хэлбэрээр бэлтгэх боломжтой эсэхийг төсөөлөх ч бэрх юм.

Мэдээллийг бэлтгэхээс гадна агуулгыг хянаж, алдааг засварлах шаардлага гарах нь мэдээж. Justin Knapp-т тусладаг хүмүүс байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй ч Википедиагийн алдааны бодит шалтгаан зарим талаар тодорхой байгаа мэт санагдана.

ТҮҮХ

Ward Cunningham гэдэг хүн 1884 онд шинэ вебсайт WIKI -г байгуулсан. Wiki нь хүмүүс шинэ мэдээлэл оруулахын зэрэгцээ засаж янзлах зорилоготой бүтээгджээ. Wiki яваандаа хөгжсөөр wikispaces, wetpaint, wikdot, socialtext зэрэг жижиг төслүүд хэрэгжсэн байна. Өнөө үед үмүүс wiki-г хэрхэн ашиглах тухай олон асуудал тавьж байгаа учраас үүнд зориулж хэрхэн мэдээлэл оруулах зааварчилгаа болон төрөл бүрийн үсгийн font-уудыг мөн үсгийн өнгө өөрчлөх зэрэг функцуудыг мэдээлэлийг сонирхолтой болон ойлгомжтой харуулахад туслах зорилгоор нэмжээ.

2000 оны 3 сард Jimmy Wales, Larry Sanger нар free online Encyclopedia буюу Үнэгүй онлайн нэвтэрхий толь-ийг санаачилж энэ нь Encarta, Britannica зэрэг нэвтэрхий толь хэмээн нэрлэгдэх болсон. Үүгээрээ Nupedia-г үүсгэн байгуулсан. Nupedia нь ард иргэдэд тэгш эрхийн тухай хүчтэй шүүмжлэл нийтэлсэн бөгөөд нилээд амжилтанд хүрч тусламж авч эхлэхэд, сүйрэл тохиож олон вебсайтууд дампуурч эхэлсэн бөгөөд Nupedia нь нөөц бололцоогүй буруу удирдлагаас болж 2003 онд дампуурчээ. Энэ вебсайт нь 36 сард 24 өгүүлэлтэй байжээ.

Үүнтэй ижил цаг хугацаанд Ward Cunningham, Jimmy Wales хоёр wiki -д update хийж Wikipedia-г байгуулжээ. 2001 оноос өгүүлэл оруулж, янзалж, шүүмжилж болдгоороо давуу байлаа. 2003 онд Nupedia 24 өгүүлэлтэй байсан бол Wikipedia 20000 гаруй өгүүлэлтэй байсанд Jimmy Wales маш их гайхсан байна.  Wikipedia 2003 оноос хойш улам өргөжин тэлсээр 10 сая өгүүлэл нь 260 гаруй улсын хэл дээр, бараг 3 сая өгүүлэл нь Англи хэлээр бичигдсэн байв. Үүгээр Wikipedia top 10 вебсайтад багтсан бөгөөд олон түмэнд танигдан Google.com -д бүртгэгдсэн аж. Үүнээс хойш Wikipedia -г улс үндэстний зургийн галлерей гэх болсон байна. Ирээдүйд wikipedia яахыг хэн ч мэдэхгүй ч энэ бол хайртай ч бай, үзэн яддаг ч бай бидний хамгийн их өгүүлэлтэй нэвтэрхий толь.

МОНГОЛ ХЭЛНИЙ ВИКИПЕДИА

2004 оны 2 сарын 28-наас Монгол хэлний Кирилл бичгээрх Википедиа ажиллаж эхэлсэн байдаг. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.29.117) 2015-08-06 19:53
      • 0
      • 1

      Орчин үеийн залуус англи хэл гадарлаж, компьютороос мэдээлэл хайхтай болсныгоо мэдлэг гэж эндүүрээд байгаа нь харамсалтай. Мэдлэгтэй хүнд бол Wikipedia-гаас худал үнэн мэдээллийг ялгаад ашиглачихна. Мэдлэггүй бол шар сонины хов живд шимтсэн ажилгүй авгайгаас ялгаагүй.

      Хариулах