ОХУ Украйны гурван тэрбум ам.долларын бондыг худалдаж авчээ

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

ОХУ эхний ээлжинд Украйны гурван тэрбум ам.долларын бондыг худалдан авсан талаар хоёр орны Ерөнхий сайд нар мэдэгдэл хийлээ. Харин Украйнчууд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Улс төрийн энэхүү тогтворгүй байдал нь Украйны моргейжийн зах зээлийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. “Үүнээс болж орон сууцны зах зээл хямарч байна” гэж үл хөдлөх хөрөнгийн “UA Property” агентлагаас мэдээлсэн байна.

Украйнд моргейжийн зах зээл төдийлөн хөгжөөгүй. Харин үймээн үүн дээр нь нэрмээс болжээ. Украйны банкууд бэлэн мөнгөний гүйлгээгээ 800 мянган гривнигээр хязгаарлаж байгаа нь иргэдийг орон сууц худалдан авахад хүндрэлтэй болгосон байна. Учир нь Украйнд хуучин орон сууцны худалдааны 95 орчим хувь, шинэ орон сууцны худалдааны 60 хувийн төлбөрийг бэлэн мөнгөөр хийдэг ажээ. Гэтэл жагсаал эхэлснээс хойш Украйны мөнгөн тэмдэгтийн ханш унаснаас болж гривнигээр төлбөр нь хийгдэх моргейжийн зээлийн өртөг өссөн талаар Киев дэх “Dragon Capital”-ын шинжээч Анастасия Туюкова мэдээллээ.

Өнгөрсөн аравдугаар сард гривнигээр нэрлэсэн моргейжийн зээлийн хүү 19 хувь болж өссөн байна. Украйны Төв банк гривнигийн ханшийг тогтворжуулахын тулд арваннэгдүгээр сард 800 сая ам.доллар зарцуулжээ. Гэвч гривнигийн ханшийн уналтаас болж энэ оны эцэс гэхэд Украйны Засгийн газар гадаад валютаар нэрлэсэн бондын төлбөрт 10 тэрбум ам.доллар төлнө гэж “Moody’s” агентлагийн шинжээчид тооцоолсон байна. 

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.