Хирошимад цөмийн бөмбөг хаясан эмгэнэлт өдрийг дурсаж байна

Twitter Print
2015 оны 08-р сар 06-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Далан жилийн өмнө Хирошима хотод америкчууд цөмийн бөмбөг хаясан эмгэнэлт өдрийг өнөөдөр Япон даяар эргэн дурсаж байна. Хөнөөлт бөмбөгдөлтөд хохирогчдын дурсгалыг жил бүр хүндэтгэж заншил болсон Хирошимагийн Энх тайвны дурсгалын цогцолборт Японы ерөнхий сайд Шинзо Абе тэргүүтэй улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирж хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

Тэртээ далан жилийн өмнө энэ өдрийн өглөөний 08:15-д  Японы баруун хэсгийн хотыг халуун там мэт сүйрүүлсэн тэр цагт  гашуудлын ёслол эхэлж Япон даяар  нэг минут дуугаа хураав. Энэ үед цагийн цохилтыг  хонхны дуу давтаж байлаа.

Тэртээ он цагийн эмгэнэлт явдлын онцлох баримтуудаас эргэн сануулахад,

-"Little Boy" буюу “Бяцхан хүү” хэмээн нэрлэсэн  10,000 фунт жинтэй уран 235 бүхий бөмбөг Хирошима хотод унасан билээ.

- Америкийн супер бөмбөгдөгч нисэх онгоц болох B-29 маркийн “Enola Gay” нэртэй онгоцноос бөмбөг мулталсан.

- Бөмбөг Хирошима хотын агаарт 600 метр өндөрт дэлбэрч, эргэн тойрон 4,5 км-т  Цельсийн шаталбараар 4000 градус халуун тойрог үүсгэжээ.

- Хотын 350 000 хүн амаас амь үрэгдэгсдийн тоо 1945 оны төгсгөл гэхэд 140 000 хүрсэн байлаа.

- Хирошимад хаясан цөмийн бөмбөгийн цацараг идэвхжилтэд нийт 253 008 хүн амь эрсэдсэнийг Япон улс мэдэгдсэн билээ.

- Наймдугаар сарын 9-ны өдөр мөн Нагасаки хотод хаясан бөмбөгийн дэлбэрэлтэд 70000 хүн амь үрэгдэв.

Үүний дараа 1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр Япон дайнд бууж өгч байгаагаа мэдэгдсэнээр, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл ирсэн билээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.