Үй олноор хөнөөх зэвсэг анх хэрэглэх болсон шалтгаан

2017 оны 08-р сар 06-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

Түүхэнд 1945 он нацист Герман, милитарист Японыг ялсан гэж тэмдэглэгдсэн байдаг бол Баруунд болоод Алс Дорнодод дэлхийн дайныг өдөөгчидтэй хийсэн их тулаанд ялалт авчрахад чухал үүрэг гүйцэтгэснээрээ Оросын ард түмэн бахархдаг. Монголчууд ч гэсэн 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Японыг милитаристуудыг бут ниргэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Европын цус урсгасан дайны хамаг хүндийг үүрч, дайны турш Японы армийг барьж байгаад нэг сая хүнтэй эх газар дахь Японы цэргийн гол цөм Квантуны армийг бут ниргэснээр Зөвлөлтийн арми 70 жилийн өмнөх бүх нийтийн ялалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Мухардлаас гарах арга  зам

Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны хавар, зун тодорхой биш байв. Подстамын нөхцлөөр бууж өгөх тулган шаардалтаас Япон 1945 оны долдугаар сарын 28-нд татгалзсан болон АНУ-д байсан “пацаан”, “бүдүүн” гэж нэрлэсэн хоёр атомын бөмбөгийг Хиросима ба Нагасакид хаясны дараа ч Зөвлөлт Алс Дорнодод дайнд оролцох зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой байлаа. 

Японтой хийж байсан дайныг хурдан төгсгөхийг чармайж байсан холбоотнуудын хувьд мухардал гэхээр байдал 1945 онд үүссэн байв. Хэдэн жилээр удааширсан дайнд хол­боотны командлал Номхон да­лайн дайны талбарт Японыг далайгаас идэвхтэй хааж стратегийн санаачилгыг гартаа авсан байсныг бас дурьдах нь зүйтэй болно. Гэхдээ далайн бүслэлт болон Японы хотуудыг америкчууд бөмбөгдөж байсан нь үр дүнг өгөхгүй байв. Түүгээр ч барахгүй Японы командлал 1944 оны гурав, дөрөвдүгээр сард Бирм, Хятадад өргөн цар хүрээтэй давшилт хийсэн байлаа. Тэр жилийн дөрвөөс арванхоёрдугаар сард зөвхөн Гоминьданы арми 100 дивиз буюу нэг сая гаруй хүний хохирол үзэж, 10 том нисэх бааз, 36 нисэх буудал, 60 сая хүнтэй хоёр сая кв/км нутгаа алдсан байв. Япончууд 45 хотод Америкийн цэргийн хэд хэдэн нисэх буудлуудыг эзэлсэн байлаа. Зөвхөн 1945 оны хавар л холбоотнууд алдсанаа эргүүлэн авснаар Японыг бууж өгтөл байлдааны ажиллагаа бүрэн хумигдсан байна. 

Холбоотны командлалын тооцоо­гоор Японы арлуудад нэвтрэхэд долоон сая хүнтэй арми хэрэгтэй байв. АНУ ба тэдний холбоотнууд 1945 оны хоёрдугаар сар гэхэд Ази, Номхон далайн дайны талбарт Хятадыг оролцуулалгүйгээр 2458 мянган хүнтэй байсан ба хүчний зузаатгал удаашралтай байжээ. Ялтын бага хурал дээр 1945 оны хоёрдугаар сард АНУ-ын армийн жанжин штабын дарга генерал Жорж Маршалл мэдэгдэхдээ Европт дайн дуусаад долоо хоногийн дараа Америкийн цэргийг Европоос дорно зүгт зөөх ажиллагааг эхлүүлнэ гэсэн юм. Их Британи 1945 оны долдугаар сард Японы арлуудад буулгах хүчинд гурван дивизээ 1945 оны аравдугаар сард илгээнэ гээд хожим өөр хоёр дивизийг илгээх боломжтойг хэлж байлаа. Мөн тэд Окинава аралд 1945 оны аравдугаар сард нисэхийн хоёр эскадрилийг байрлуулна гэж амласан байв. 1946 оны эхээр эскадрилийнхаа тоог 10 болгоно гэжээ. Уинстон Черчилль  арлуудад эцсээ хүртэл тулалдахад бэлэн сайтар бэлтгэгдсэн 3,7 сая хүнтэй хүчин байгаа гэж тооцсон байв. 

Ийм маягийн үнэлгээнээс үүдэн америкчууд «Даунфол» гэсэн нэртэй Японы арлуудад буух төлөвлөгөөгөө хоёр шаттайгаар явуулахаар гурав­дугаар сард төлөвлөжээ. Эхний ээлжид 1945 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Кюсю арлын өмнөд хэсэгт («Олимпик» ажиллагаа), да­раа нь 1946 оны гуравдугаар сард Хонсю аралд («Коронет» ажиллагааг) тус тус явуулж Японы арлуудын байлдааны ажиллагааг сайндаа л 1946 оны сүүлчээр бүр цаашилбал 1947 оны дундуур дуусгах төлөвлөгөөтэй байжээ. Америкийн генерал Дуглас Макартур япончуудын шургуу дайнч чанарыг тооцоод дайн 5-7 жил ч үргэлжилж магадгүй гэж дүгнэсэн юм. Энд америкчуудын хохирол нэг сая хүн, англичуудынх 0,5 сая, япончуудынх 10 сая хүн болно гэсэн тоо гарсан байв. 

Дэлхий дахины хүлээж байсан дайны төгсгөлийг хуурай газрын байлдааны асар их туршлага хуримтлуулсан Зөвлөлтгүйгээр тооцоолоход бэрх­тэй нь харагдсан нь мэдээж. Потсдамын бага хурал дээр Зөвлөлт холбоотнуудын хүсэлтийг авч Японы эсрэг дайнд орохоо амласан билээ.  

Шийдвэр гаргах далд явуулга

Эзэн хаан Хирохита 1945 оны наймдугаар сарын 15-нд бууж өгснөө зарлав. Японы хотуудад атомын бөмбөг хаяж, Зөвлөлт дайнд оролцож, Япон ч удалгүй бууж өгөв. Энэ хоёр бол тун чухал үйл явдал. Мөн Японыг бөмбөгдсөн бусад фронтуудад Японы армийн байдал муудсан зэрэг нь бас бууж өгөхөд нь нөлөөлсөн нь дамжиггүй. 

Гэхдээ барууны хэвлэлээр атомын бөмбөг л цэргийн том нөлөөг харуулсан гэж бичих нь их. Атомын бөмбөг хэрэглэсэн нь ямар ч дайныг зогсоох хаалт болдог учраас ёс зүйн үүднээс хүмүүнлэг алхам болсон гэх. Үүгээр эзэн хаан ард түмнийхээ нүдэн дээр буултаа зөвтгөх боломж гаргасан гэдэг.

Үнэн хэрэгтээ цөмийн бөмбөг хэрэглэх талаар Зөвлөлт дайнд оро­хоос гурван сарын өмнөөс яригдаж эхэл­сэн байв. Гэхдээ Америкийн цэр­гийн командлалын төлөвлөгөөг боловсруулсан хүмүүс атомын төс­лийн нууцаас болоод түүнийг үзүүлэх үр нөлөөг бараг эцсээ хүртэл тооцож чадаагүй юм. Вашингтонд 1987 онд хэвлэгдсэн «Command Decisions» номонд   өгүүлснээр 1945 оны зургадугаар сарын 18-нд анх Цагаан ордонд атомын бөмбөгийн тухай яриа гарч, дээд удирдлагын явцуу хүрээн дунд хүртэл сонин сэтгэгдэл төрүүлсэн гэж бичсэн байв. Штабын дарга нарын нэгдсэн хорооны дар­га адмирал Леги хүртэл атомын хөтөлбөрийг бүлэг эрдэмтдийн солио­рол гэж үзэж байсан аж. Цөмийн бөмбөгийг бүтээгчдийн нэг Ванневар Буш өөрийн дурсамждаа ерөнхийлөгч Гарри Трумэн бөмбөгний талаар Легид тайлбар хийсний дараа тэрээр “Энэ бол маш том тэнэглэл. Тэр хэзээ ч дэлбэрэхгүй. Үүнийг би тэсрэлтийн мэргэжилтний хувьд хэлж байна” хэмээн Леги ярьсан гэж бичсэн байв. Зургадугаар сарын 18-нд болсон хурал дээр штабын дарга нарын хэн нь ч бөмбөг дэлбэрнэ гэдэгт итгэхгүй байжээ. 

Ийм маягийн сэтгэгдэлтэйгээр америкчууд Потсдамын бага хуралд ирсэн юм. Бага хурал эхлэхээс нэг хоногийн өмнө бөмбөгийг амжилттай туршсан гэх мэдээ авсан  ч тэд бөмбөг хэрэглэх нь Японы аралд нэвтрэхтэй эн зэрэгцэх зүйл биш гэж үзэж байв. Тэд бөмбөг ямар үр дүн гаргахыг бүрэн төсөөлөхгүй байснаас  аралд нэвтрэх ажиллагааныхаа бэлтгэлийг шамдуулж байв. Атомын бөмбөг хэ­рэг­лэхийг тэд цэвэр цэргийн төлөв­лөлтийн хүрээндээ багтаасан юм. Зөвлөлтийг Японы эсрэг дайнд оролцуулах Трумэны төлөвлөгөөнд атомын бөмбөг нөлөөлөөгүй. 

АНУ-ын Төрийн департамент ба Батлан хамгаалах яаманд бас нэг шийдвэрийн хувилбар байсан юм. Түүнийг 1945 оны долдугаар сарын 2-ны өдрийн АНУ-ын цэргийн яамны сайд Генри Стимсоноос ерөн­хийлөгчийн нэрээр ирүүлсэн тун­хаглалаас харж болно. Бүх хол­боотнуудын  “үг дуугүй бууж өгөх” шаардлагаас ухарч Японд хаант засаг­лалын системийг байгаа байдлаар нь хадгалахыг зөвшөөрөхийг уг тунхагт гаргасан байлаа. Үүгээр өмнө нь холбоотнуудын тохирсон Дэлхийн дайныг өдөөгч гол гэм буруутныг шийт­гэнэ гэсэн тохиролцооноос ухар­сан юм. Японы эзэн хаан эргэлзэх зүйлгүйгээр тэдэнд хамрагдах байлаа. 

Зөвлөлт дайнд оролцож хэтэрхий их давшилт гаргахаас өмнө амжин ийм буултын нөхцөлийг япончуудад тулгах ёстой байсан юм. Тэд Зөвлөлтөд улс төрийн давуу байдлыг гаргахгүй хичээсэн юм. Гэхдээ Стимсоны “сүүлчийн сануулга” нь Зөвлөлтийг дайнд оролцуулалгүйгээр япончуудад нөлөөлөхгүй гэж тэд үзэж байжээ. Үнэн хэрэгтээ ч дайны ажиллагаанд оролцоогүй байсан Зөвлөлтийн чи­мээ­гүй зөвшөөрлөөр 1945 оны дол­дугаар сарын 26-ны өдөр АНУ, Их Британи ба Хятад  зэрэг холбоотнууд “үг дуугүй бууж өгөх” шаардлагыг Японд тавьсан Подстамын тунхагыг  зарласан юм. Тэр нь Японы хүчин хан­галттай хэмжээгээр сулраагүй бай­сан үед Японыг  ялагдлаа хүлээн зөвшөөрүүлэх гэсэн найдлага багатай оролдлого байсан юм. 

Эдгээр мэдэгдэл тунхаглалд атомын бөмбөгийн тухай огт дурьдаагүй байсан юм. Подстамын тунхаглалд түүнийг хэлэх санаа гарч байсан гэдэг. Гэвч Японы бууж өгөх нөхцөлийг өөрчлөхөөс Гарри Трумэн татгалзсан нь (цөмийн бөмбөгөөр тэднийг айлган сүрдүүлэх гэнэтийн үр дүнг харуулахаа алдана гэж болгоомжилсны үүднээс)  тунхагийн шаардлагыг Япон хүлээн аваагүй сөрөг дагаврыг гаргасан юм. Үүнээс үүдэн Зөвлөлтийг Япо­ны эсрэг дайнд оролцуулах асуудал улам шаардлагатай болсон бай­на. Ийм нөхцөлд Зөвлөлтийн орол­цоог хязгаарлах үүнтэй зэрэгцэн Америкийн цэргийн хүчин чадлыг үзүүлэх сэтгэлзүйн нөлөөг атомын бөмбөгөөр харуулах явдал байсан юм.

Японд атомын бөмбөг хаях эцсийн шийдвэрээ Гарри Трумэн Потсдамын тунхаглал гарахаас хэд хоногийн өмнө шийдсэн байв. Японы хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдөх АНУ-ын армийн штабын бэлтгэсэн тушаа­лыг цаг агаарын нөхцөлөөс үүдэн наймдугаар сарын 3-наас эхлэн эхний боломжийг ашиглан гүй­цэтгэхийг Трумэн, Стимсон, Мар­шалл нар долдугаар сарын 24-нд батал­гаажуулсан байв. 1945 оны долдугаар сарын 25-наас хойш АНУ-ын ерөнхийлөгч болон цаг агаар хоёроос өөр зүйл дэлхийг атомын зуунд ороход нь нөлөөлж чадахгүй болсон байв. 

Атомын сүрдүүлэлт бүтэлгүйтэв

Ингээд 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ анхны атомын цохилтыг Японд хийлээ. Стратегийн бөмбөгдөгч В-26 «Энола Гэй» нэртэй онгоцноос 10 км-ын өндрөөс ураны цэнэгтэй атомын бөмбөгийг (тротилын харьцуулалтаар 20 мянган тонн орчим) Хиросима хот дээр нүдээр багцаалан онилоод 600 метрийн өндөрт  өглөөний 8 цаг 15 минутад дэлбэлжээ. Эгшин зуур 80 мянган хүн амь үрэгдэж, 12 мянган хүн сураггүй болж, 40 мянган хүн шархадсан байлаа. Наймдугаар сарын 9-нд өөр нэг онгоц бас тийм хэмжээний хүчин чадалтай плутонийн бөмбөгийг Нагасаки хотод хаяв. Газар нутгийн байдал мөн хотын төвд онилсон нь 2 км-аар зөрсөн зэргээс хохирол бага зэрэг буурч 75 мянган хүн амь үрэгдэж, сураггүй болсон ба 35 мянган хүн шархаджээ. 

Асар их сүйтгэх хүчин чадалтай цоо шинэ зэвсэг хэрэглэсэн нь эсрэг талынханд нь гэнэтийн нөлөө үзүүлсэн юм. Гэхдээ атомын бөмбөгдөлт Японыг буулгаагүйг баримтууд ба­талж байна. Бөмбөгдөлтийн дараагийн өдөр Зөвлөлт дайн зарласан ч Япон үг дуугүй бууж өгөх шийдвэрээ гаргаагүй л байв. “Атомын бөмбөг Японы хувь заяаг шийдсэн гэвэл арай өрөөсгөл болно” хэмээн Черчилль хүлээн зөвшөөрсөн байдаг.  

Атомын бөмбөгдөлт америкчуудын хүсэн хүлээсэн үр дүнг гаргаж ча­даагүй. Үүнийг дараагийн шалт­гаанууд тайлбарлаж байна. Нэгдүгээрт Хиросима хотыг бөмбөгдсөн  тухай мэдээллийг бөмбөгнөөс хорогдох байранд байсан Японы эзэн хаан зөвхөн 8-нд хүлээн аваад “Хэрэв эсрэг тал ийм зэвсэг хэрэглээд байвал дайн явуулах боломжгүй. Гэхдээ ашигтай нөхцөлийг бий болгохын тулд дайныг нэн даруй зогсоох хэрэггүй. Хэлэлцээрт маневр гарч ирэх нөхцөлд л дайны зогсооно” гэж хэлж байв. 

Хоёрдугаарт япончууд дайнаас хойш л Хиросима, Нагасакийн бөм­бөгдөлтийг мэджээ. Ихэнх хүмүүс бууж өгөх шийдвэр гартал огт мэдээ­гүй байлаа. Атомын бөмбөгдөлт цэр­гийн талаас  ч нэг их үр дүн гаргасангүй. Дээд командлал нь Хиро­симад штаб нь байрлаж байсан нэгд­сэн  2-р армийн командлагч фельд­маршал Хатагийн саналтай нэг байв. Тэрээр наймдугаар сарын 7-нд Токиод ирээд дээд командлалд штаб нь дэл­бэрэлтийн төвөөс холгүй байсан ч байгууламжууд бүтэн, цэргийнхний хохирол бага, зөвхөн хамгаалалтгүй байсан цэрэг л хохирол амссан гэж илтгэж байсан гэнэ. Ерөнхийдөө бол Хиросима их хохирсон гэхдээ тэр нь бусад бөөн бөмбөгдөлтөөс ялгаагүй гэж Хата хэлсэн байв. Тэр үед япончуудад цацраг туяаны хордолтын талаар мэдээгүй байжээ. Цөмийн зэвсгийг цэргийнхний эсрэг биш энгийн хүмүүсийн эсрэг хэрэглэснээс армийн удирдлагад зохих нөлөө үзүүлж чадаагүй байна. 

Японы Засгийн газар Хиросимаг бөмбөгдсөнийг бараг нуусан байв. Хиросимаг шинэ төрлийн ихээхэн хохирол учруулсан бөмбөгөөр бөм­бөгдсөн гэхээс өөр мэдээг дам­жуулаагүй юм. Цэргийн командлал Манжуур, Солонгос, Японы арлуудын шийдвэрлэх тулалдаанд бэлтгэхийг гол болгож байв. Засгийн газар нь ч дайныг удирдах Дээд зөвлөл нь ч энэ талаар тусгайлан цугларч хуралдсангүй. 

Ийм маягаар атомын бөмбөгийн хүчинд найдсан америкчуудын итгэл үр дүн муутай болсон байв. Хиро­симад бараг бүх том үйлдвэрүүд тэнд ажиллагсдын 94 хувь нь бүтэн үлдэж, бөмбөгдөлтийн дараа 48 цагийн дотор хотын төмөр замыг сэргээн ажиллуулсан байв. Нагасаки хотыг бүрэн жагсаалаас гаргахад бас тийм хэдэн бөмбөг хэрэгтэй байсан юм. Гэтэл ийм хэмжээний цөмийн бөмбөг АНУ-д тэр үед байсангүй. 

Эзэн хааны дээд ерөнхий команд­лалын офицер хурандаа Такаямагийн хэлснээр атомын бөмбөгдөлтийн мэдэж байсан офицерууд харин ч дайснаа үзэн ядах нь ихэссэн гэнэ. Үүний зэрэгцээ энэ бөмбөгдөлт япончуудыг бас ийм зэвсэг бүтээх хөтөлбөрөө («Проект N») хурдасгахад түлхэц өгөн тэд зургаан сарын дараа бий болгохоор ажиллуулжээ. Энэ нь Японд эсрэг талынхаа цэргийг оруулахгүй гэж Засгийн газар нь эсэргүүцсэний нэг шалтгаан байлаа.

Улс төрийн тооцоо

Атомын бөмбөг хэрэглэх нь Зөв­лөлтийн түрэмгийллийг барих ёстой байв. “Улаан давлагаа Румын, Болгар, Югослав, Чехословак, Унгарыг ам­жилтай  залгиад байсан Зөвлөлтийн түрэм­гийллийг атомын бөмбөг барих ёстой” гэж Гарри Трумэн хүртэл үзэж байсныг «Command Decisions» номыг зохиогчид тэмдэглэсэн байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Бирнс Японыг буулгахаас өмнө “Бөмбөг нь Зөвлөлтийг Европт арай удирдлагатай болгоход хэрэгтэй” гэ­­сэн байлаа. Үүнийг Черчилль дэмж­­­лээ. Атомын бөмбөг байгаа цагт холбоотнуудад Номхон далайд Зөв­лөлт хэрэггүй гэж тэрээр үзэж байв. 

Гэсэн ч хэрэг явдлын гогцоо зөвхөн Европ, Орост байгаагүй. Америкчууд Номхон далайд Анг­лийг хүртэл оруулах дургүй байв. Номхон далайн баруун хэсэгт олон холбоотнууд оролцохоос өмнө улс төрийн бүтцээ байгуулахаар америк­чууд сонирхолтой байжээ. Тиймээс ч Трумэн атомын бөмбөгдөлт хий­хийг түргэтгэсэн нь ойлгомжтой. Бөмбөгдөлтийн дараагийн хоногуудад Японоос бууж өгөх талаар ямар ч сураг чимээ гарсангүй. Энэ үеэр Зөвлөлт дайнд оролцож эхэлсэн нь үйл явдлын өрнөлийг эрс өөрчлөв.

Зөвлөлт Японы эсрэг дайнд орох үндэслэлээ бие даасан байдлын гэрээг 1945 оны дөрөвдүгээр сарын 5-нд цуцалснаар бий болгожээ. Дайнд оролцох шалтгаанаа “Зөвлөлтийн Засгийн газар энх тайвныг тогтоох, Герман үг дуугүй бууж өгөхөөс татгалзсанаар ард олны амссан тэр хохирол, зовлонг давтуулахгүй цорын ганц арга зам нь энэ мөн гэж үзэж байгаа” хэмээн  Вячеслав Михайлович Молотов наймдугаар сарын 8-нд Японы элчинд хийсэн мэдэгдэлдээ тайл­барласан байв. Дайсны страте­гийн чухал бүлэглэлийн эсрэг шинэ хүчтэй холбоотон орж ирсэн нь дайны төгсгөлийг хурдасгах гол бо­лом­жийн нэг байв. Агуу эх орны дайнд холбоотнуудаас материалын ихээ­­хэн тусламж авч, хоёрдугаар фронт нээснийх нь хариуд Зөвлөлт хол­боотны үүргээ чанд биелүүлсэн гэж болно. 

Энэ нөхцөлд цөмийн бөмбөг хэрэг­лэсэн нь илүүц бөгөөд цэргийн балмад үйлдэл болсон байв.  Зөвлөлтөд үзүү­лэх Америкийн сүрдүүлгийн гол хохирогчид нь япончууд болсон билээ. 

Японы армийг Манжуур, Солонгост хурдан хугацаанд бут ниргэсэн нь Токиогийн найдварыг тасалсан юм. Японы командлал 1945 оны наймдугаар сарын 19-нд эх газар дахь армидаа үг дуугүй бууж өгөх тушаал өгсөн байна. 

Холбоотнууд бүтэн хагас жилийн дотор хийхээр төлөвлөж байсан зүйлийг Зөвлөлтийн армийн хурдан шуурхай цохилтоор хэдхэн хоногийн дотор гүйцэтгэн милитарист Японыг  бууж өгөхөд хүргэсэн юм. Харин Японыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөн нь хүйтэн дайны эхлэл байлаа.

 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.252.217) 2015-08-07 18:25
      • 0
      • 0

      unen l yum bichsen baina. amerik delhiid huchee haruulj noyorhloo togtoohiin tuld bumbugdsun. orosuudiin uzej baigaagaar bol yapon ali hediin buuj uguhud barag belen boltson baihad amerik hudlaa albaar dainiig duusgahiin tuld gem zemgui jiriin irged amidarch baisan hotuudiig bumbugduj orosiig ailgan sur huchee haruulah zorilgotoigoor bumbugdsun gej uzsen bainalee. barimtat kino ni ch gesen sayhan garsan.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.114) 2015-08-06 18:46
      • 0
      • 0

      Буцаагаад америкд цөмийн бөмбөг хаях хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (202.179.8.114) 2015-08-06 15:23
      • 0
      • 2

      Түүхэн үнэнийг л бичсэн байна даг.Худлаа мэдээлэл цацаж ард олныхоо тархи угаадаг барууныхан болоод АНУ-ын үнэн нүүр царайг бичсэн байна.Япончууд атомын бөмбөгнөөс тэгтлээ айсан юм бол яагаад бөмбөгдүүлсэний маргааш шууд бууж өгөөгүй юм

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.224) 2017-03-04 15:07
      • 0
      • 0

      Тэгж бодож байна

      Хариулах

    • Зочин

      (103.238.131.207) 2015-08-06 14:50
      • 0
      • 1

      Нүдний булай

      Хариулах

    • Зочин

      (202.61.97.81) 2015-08-06 14:45
      • 1
      • 1

      Түүхийн ангийн оюутны ур муутай зохион бичлэгээс хуулсан бололтой.

      Хариулах

    • kkkkkkkkkkkkk

      (183.177.97.14) 2015-08-06 14:37
      • 0
      • 1

      tegbel ter ichmeergui medeelelee bichiheech ee ene tuuhn ym shuu chi tegeed yg ynaas ni icheed baigaa be

      Хариулах

    • 123

      (194.169.217.164) 2015-08-06 13:47
      • 2
      • 2

      ХЭН ЯМАР ЗОРИЛГООР ИЙМ ИЧГҮҮРГҮЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ. НЭРЭЭ БИЧЭЭЧ.

      Хариулах