Зөвхөн суудлын жижиг тэрэг болон том оврын автобусанд ОХУ-руу зорчих эрх олгож байна

Twitter Print
2015 оны 08-р сар 06-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш тус улсыг зорих иргэдийн урсгал нэмэгдээд байгаа бол Монголын автотээвэрчдийн холбооноос ОХУ-д наймаас дээш суудалтай автомашинаар зорчиход олгодог зөвшөөрөл дууссан байна.

Автотээврийн хэрэгслээр тус улсад зорчиход олгодог тусгай зөвшөөрлийн бичгийн нөөц багассанаас ийм асуудал үүсчээ. Ингэснээр зөвхөн суудлын жижиг тэрэг болон том оврын автобусанд л ОХУ руу зорчих зөвшөөрөл олгож байгаа аж.

Энэ долоо хоногийн даваа гарагаас эхэлсэн энэ хязгаарлалт жуулчдыг тээвэрлэдэг бага, дунд оврын автобусанд ч мөн адил үйлчлэх юм байна. Манай улсын Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд зөвшөөрлийн бичгийг нэмж олгох хүсэлтийг илгээсэн ч одоогооор хариу ирүүлээгүй байгаа хэмээн Автотээвэрчдийн холбооноос мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.