Гар хөл, ууц нурууны өвчинд сармис тустай

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Нуруу ууцаар хөшиж, үе мөч янгинаад байвал хэн хүнд мэдээж зовиуртай байлгүй яахав. Хөших, хөдөлгөөн хязгаарлагдах өвчин зөвхөн настай хүмүүсийг төдийгүй, сүүлийн үед суугаа ажилтай залуучуудыг ч “дайрах” болсон гэдэг.

Гэтэл үүнд тустай оросуудын уламжлалт ардын эмчилгээний нэг сайн арга байдаг аж. Энэ нь сармисны тосон түрхлэг бөгөөд манайхны чацарганы тос гэдэгтэй адил шахуу аргаар гаргаж авдаг байна.

-Сармисны тос гаргаж авахын тулд 300-400 грамм сармис цэвэрлээд махны машинаар машиндана.

-Нэг литр хэрийн багтаамжтай шилэн саванд хийж, чанар сайтай ургамлын тос дээрээс нь дүүргэ.  

-Дараа нь харанхуй газар хоёр долоо хоног сойно, гэхдээ өдөр бүр хутгаж байх хэрэгтэй. Ингээд сармисны тос бэлэн боллоо гэсэн үг.  

-3-4 давхарласан самбайгаар (марль) шүүсний дараа биеийнхээ өвчтэй хөндүүр газруудад түрхэж эхэлнэ дээ.

Жишээ нь, остеохондрозтой бол нуруу ууцаараа, артрозтой бол хөл гартаа гэх мэтээр. Харин тосоо шөнө полиэтилен буюу гялгар уутаар юм уу, дулаан ороолтоор хучиж хонуулах хэрэгтэй. Энэ тосны үр дүн гайхалтай богино хугацаанд мэдрэгддэг бөгөөд ердөө ганц өдрийн дараа гэхэд бие хөнгөрөөд, өвчин хууч байхгүй мэт болж, хөдөлгөөн нэмэгдээд ирнэ гэнэ. Нэг курс эмчилгээ нь хоёр сар.

Сармис үе мөчний цусны эргэлтийг сайжруулдаг учир хүний бие махбодь, булчингийн үйл ажиллагааг сайжруулахад гойд үр дүнтэй аж.

                                           

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bagsh urnaa

      (202.21.106.126) 2017-01-07 08:23
      • 0
      • 0

      баярлалаа өвдөгний үеий эмчилгээн талаар мэдээлэл баявал хуваалцаарай

      Хариулах