Самар хугацаанаас нь өмнө түүвэл арга хэмжээ авна

Twitter Print
2015 оны 08-р сар 05-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

БОНХЯ-наас хуш модны самар олборлолтын талаар шинэ журам баталжээ. Журамд самар түүх хугацаа болон хэмжээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн байна. Иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-аас хойш түүх боломжтой аж. Харин нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх эрхтэй гэдгийг уг журамд заажээ.  

Түүнчлэн иргэд самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авах аж. Харин үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох юм байна.

Манай улс самрыг гадагшаа экспортлохийг зөвшөөрдөг. Ингэхдээ мөн хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж.

Аравдугаар сар гэхэд амрын болц бүрэн болдгоос гадна ойн түүмэр гарахаас сэргийлж ийн дээрх хугацааг тогтоосон байна. Учир нь иргэд самар, жимс түүх үедээ санамсар болгоомжгүйгээс гал алдах нь түймэр гарах нэг нөхцөл  болдог юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.