“Аваргуудын лиг”-ийн шинэ улирлын сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Twitter Print
2015 оны 08-р сар 05-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн шинэ улирал ирэх есдүгээр сарын 15-нд эхэлнэ. Энэ тэмцээнд уламжлал ёсоор 32 баг оролцоно. Харин чансаагаар тэргүүлэгч 22 баг шууд эрхээ авсан бол үлдсэн 10 эрхийн төлөө бусад багууд урьдчилсан тоглолт хийж байгаа юм.

Нийт дөрвөн үе шаттай явагдаж буй урьдчилсан тэмцээний гуравдугаар шат үргэлжилж байна. Урд шөнө Киприйн “АПОЭЛ”-Данийн “Миджиланд” багт 1:0-ээр хожигдсон ч өмнөх тоглолтод айлын талбайд 2:1-ээр ялсан учир нийлбэр дүнгээр дараагийн шатанд үлдсэн. Мөн Голландын “Аякс”-Австрийн “Рапид Вена”-тай 2:2-оор тэнцэж, хоёр тоглолтын нийлбэр дүн 5:4 болсон учир “Аякс” дөрөвдүгээр шатанд гарч ирсэн.

“Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирлын хэсгийн шатанд шууд оролцох багууд нь Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, “Севилья”, Английн “Челси”, “Арсенал”, “Манчестер Сити”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Мончебладхач”, “Вольфсбург”, Италийн “Ювентус”, “Рома”, Португалын “Бенфика”, “Порту”, Францын “ПСЖ”, “Лион”, ОХУ-ын “Зенит”, Голландын “ПСВ Эйндховен”, Украйны “Динамо Киев”, Белгийн “Генк”, Грекийн “Олимпиакос” юм.

Харин урьдчилсан тэмцээний сүүлийн шатанд томоохон лигүүдэд 3, 4-р байр эзэлсэн Испанийн “Валенсиа”, Английн “Манчестер Юнайтед”, Германы “Байер Ливеркузен”, Италийн “Лацио”, Португалын “Спортинг” багууд оролцохоор болсон билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.