Хүн гурав дахин урт наслах нууцыг сохор номингоос олно

Twitter Print
2017 оны 11-р сар 21-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Энэ хорвоо ертөнцөд нэгээхэн зүйл ч мөнх бус. Аугаа их огторгуй ертөнц орчин хөрвөж, хувьсан өөрчлөгдөж байдгаас тэр. Харин хорвоогийн энэ хоосон чанарыг ухаараагүй олонхи хүмүүс  хөгшрөхөөс “үхтлээ” айдаг. Эрдэмтэн мэргэд ч хөгшрөлтөөс сэргийлэх элдэв арга чарга хайсаар. Харин ганц нэг арга олсон нь нүцгэн сохор номин гэдэг амьтан аж. Энэ амьтан чааваас хүнийг 200 наслуулах нууцыг хадгалж байгаа гэнэ.

Сонирхолтой нь энэ амьтан дундажаар  30 насладаг ойрын төрөл зүйлүүд дундаас 10 дахин урт насладаг байна. Гэхдээ бие махбод нь хэзээ ч өтөлж хөгширдөггүй, насан эцэслэтлээ эд эсүүд нь шинэчлэгдэж, залуу бие галбир болон тархины чадавхиа хадгалсаар байдаг. Тиймээс Оксфордийн их сургуулийн эрдэмтэд энэ мэрэгч амьтны генийн мэдээлэл хүмүүст илүү урт удаан амьдрах боломжийг олгоно гэж найдаж байгаа аж. 

Хулгана болон сохор номингийн төрлийн амьтадын генийн 93 хувь нь хүнийхтэй адил байдгийг The Sun сэтгүүл онцолжээ. Эрдэмтэд хэрвээ хүний биологийн нууцыг таниж мэдвэл 200 хүртэл наслах боломж эмчилгээний онол гаргаж авах боломжтой гэж цг сэтгүүлд тэмдэглэсэн байна.

Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд сохор номингийн генийн бүтцийг тайлсан бөгөөд судалгааныхаа үр дүнд тулгуурлан цаашид тэдний амьдрах чадварын нууцыг тайлна гэдэгт найдаж байгаа аж. Тус сургуулийн проффессор Joao Magalhaes "бидний судалгаа хорт хавдарын зэрэгцээ өвчин эсэргүүцэх чадвараараа нүцгэн сохор номин бусад төрөл зүйлүүдээс яагаад ийм өндөр байдгийг олж мэдэхэд чиглэх болно" гэжээ.

Эрдэмтэд эхний ээлжинд хөгшрөлтөөс үүдэх өвчлөлөөс сэргийлэх чадварыг нь танин мэдэхийг зорьж байна.

Сохор номингийн зарим онцлог чадварууд эрдэмтэдийг гайхашруулдаг. Сохор номин хүйтэн цуст амьтдын адил хорт хавдарыг эсэргүүцэх онцгой чадвартай бөгөөд хортой ургамал идэж чаддаг байна. Мөн хэт халууныг ч тэсвэрлэх чадвартай. Цорын ганц дутагдал нь ихэнх хугацааг газар дор өнгөрүүлэх учир нүдний хараа нь маш муу.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.