Samsung-ын утасны шинэ загварын тухай

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын гар утас үйлдвэрлэгч “Samsung” компанийн шинэ үеийн гар утаснууд “Супер Амолед” дэлгэцтэй байх нь ээ. Гэхдээ эдийн засгийн хувьд компанийн удирдлагууд хэмнэлттэй байх үүднээс, өөрийн үйлдвэрийн дэлгэцийн шинэ төхөөрөмжүүддээ ашиглаж магадгүй гэсэн мэдээлэл цацагдлаа.

Galaxy цувралын шинэ үеийн төхөөрөмжүүд болох Galaxy S5 болон Galaxy Note 4-ийг ирэх онд танилцуулна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Техник технологийн сайтууд урьдаас шинэ ухаалаг төхөөрөмжүүдийн зургийг нийтэлж, мөн техникийн үзүүлэлтүүдийг нь урьдчилан тааварлаж байна. Тэгвэл шинэ үеийн төхөөрөмжүүд нь PLS-LCD дэлгэцтэй байна гэсэн дахин нэг шинэ мэдээлэл цацагдлаа.

Plane-to-Line Switching дэлгэцийг үйлдвэрлэхэд, IPS дэлгэцтэй харьцуулахад 20 хувь илүү хямд байдаг байна. Мөн өнгөний болон гэрлийн ялгарал, харах өнцөг зэрэг нь илүү өргөн, мөн эрчим хүчний хувьд харьцангуй хэмнэлттэй юм байна. PLS-LCD дэлгэц нь түүнчлэн Nexus 10 болон Galaxy Note 10.1 таблетанд ашиглагдаж байгаа юм.

 

 

Тэгвэл Самсунг компани ирээдүйд ухаалаг гар утаснууддаа энэхүү дэлгэцийг суурилуулахаар боллоо. Дашрамд сонирхуулахад, Galaxy S5 гар утас нь 64 битын Exynos процессортой, 3 гб-ын шуурхай санах ойтой, 16 мп-ийн нягтаршил бүхий камертай юм байна. Дэлгэцийн хувьд 2560 х 1440 пикселийн нягтаршилтай байх нь ээ.

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.