Төсвийн алдааг олж харсан, өөрчлөх зүйлээ мэдсэн нь Н.Алтанхуяг сайдын давуу тал

Twitter Print
2013 оны 10-р сар 14-нд 13:58 цагт
Мэдээний зураг,

Тогтолцооны гажуудал, авлига хээл хахууль, ал­бан тушаалтнуудын хэ­рээс хэтэрсэн дураараа авир­­лалаас шалтгаалан сүү­­лийн жилүүдэд УИХ-аар батлагдан гарч, Зас­гийн газрын нэрээр хийг­дэж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөн­гө, сан­хүү, цаг хугацааны ихээ­хэн гажуудал үүсч, улсын төсвийн мөнгө хэдэн арван тэрбумаараа салхинд хийсэх болсон нь хэнд ч нууц биш.7Авлига, хээл хахууль, албан тушаалын ороо­цолд­сон сүлжээнд гацчихаад байгаа энэ бүх завхрал, га­­жуудлыг засах хүндхэн үүрэг шинэчлэлийн Засгийн га­зарт ногдоод байгаа.

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсанаар хуу­чин Сангийн яамны олж хардаггүй байсан эдийн засаг, төсвийн бодлого хоёрыг салгаж Монгол Улсын эдийн засагт үүс­чихээд байгаа хөөс нүдэнд үзэгдэн гарт баригдахуйц тодорхой болсон. Энэ талаар УИХ-ын чуулганы нээлт дээр хэл­сэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодорхой дурд­сан. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуу­лиудыг хэлэлцэхийн өмнө “Хөөсөрчихсөн төсвөө зог­соож, илүү зардлаа хасч, га­жигийг нь засъя” хэмээн баримт нотолгоо сайтай илтгэл тавьсан нь зарим нэ­гэн сайдаасаа болоод нэр хүнд нь базаахгүй байгаа шинэчлэлийн Засгийн газ­рын тэргүүнийг сонгогчид арай өөр нүдээр харахад хүргээд байгаа.7

Өөрөөр хэлбэл өмнөх аль ч Засгийн газрын үед яригдаж байгаагүй сэд­вийг зоригтой барьж авснаараа Н.Алтанхуяг сайд богино хугацаанд рейтингээ ихээхэн өсгөснийг улстөр судлаачид цохон тэмдэглэж байгаа юм.72000 онд манай улсын нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 их наяд болcон. Бараа үйлчилгээний зардал 2000 оныхоосоо ес дахин өссөн. Үүнд эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урс­гал засвар 2.7 дахин, гадаад томилолтын зардал найм дахин, гадаадын зочны зар­дал 6.2 дахин, хурал зөв­лөгөөн 15.3 дахин өссөн нь тө­сөвт хүндрэл учруулж бай­гаа хамгийн тод баримт юм.

Улсын төсвийн хө­рөн­гөөр босч байгаа барилгуудад нэг­дүгээрт баригдаж дуус­даггүй, он дамнуулан анх­ных нь төсвийг хэд дахин өсгөдөг гажиг өнөөдөр хэ­вийн үзэгдэл болжээ. Анх­ны үнэлгээ нь 800 саяд тө­сөвлөсөн байшинг гурван он дамнуулан гацаасны эцэст төсвийн зардал нь найман тэрбум болж хувирсан жи­шээ бий.7

Барилга барихад аль социализмын үеэс одоог хүртэл өвлөгдөж ир­сэн 12 000 стандарт буюу ажил­бар мөрдөгдөж байгаа гэж яригддаг. Гэтэл үнэн чанартаа амьдрал дээр 1000 орчим нь л мөрдөгддөг байна.7Харин ямарваа барилгын төсөв гаргахдаа тэдгээр 12 000 стандартыг бүгдийг хам­руулдаг хэрнээ яг га­зар дээрээ тухай бүрт нь өөр­чил­чихдөг учир адилхан сур­гуулийн барилгын тө­сөв зургаан тэрбумаар ял­гаа­тай гарч байгаа юм

Өөрөөр хэлбэл 2011 онд Сэлэнгэд 800 саяар усан бассейн барина гэсэн ажил сунжирсаар өдгөө 4.5 тэрбум болсон нь улсын төсвийг эрх мэдэлтнүүд хэр­хэн хулгайлан завшиж бай­гаагийн хамгийн эн­гийн жишээ.8Завханд хөг­жимт жүжгийн театрыг гур­ван тэрбумаар эхлээд 10 тэрбумаар дуусгах гэх мэт маш олон олиггүй түүх бий. Улаанбаатар хотод Гандангийн өргөтгөл 2.5 тэрбумын төсөвтэй эхэлсэн бол одоо 18.3 тэрбум хүрчихсэн.7

Өмнө нь энэ бүхэн нэг гар дор төвлөрдөг байсан тул “эзэн холбогдогч” нь илэрч хариуцлага, сахилга ярьж байсан удаагүй. Энэ бүх хулгай, луйврыг Ерөн­хий сайд Н.Алтанхуяг олж харснаар ямартай ч тэмцлээ эхлүүллээ.7Энэ нь Н.Алтанхуяг сайдыг Мон­голын нийгэм, ард олон ойл­гон дэмжиж, түүний тэр­гүүлсэн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллах маш том давуу тал болж байна.

 

Д.Түвшин /Өглөөний сонин/

 7

Сэтгүүлч .

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.