Д.Загдсүрэнгийн хэрэг хэрэгсэхгүй болж, хуучин сэнтийдээ заларчээ

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, тус холбооны өмчлөлийн газрыг “Тамирчин” сувилалд олгосон, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, өөрийн хувийн компани руу шилжүүлсэн хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч 14 хоноод батлан даалтад гаргаж байсан юм.

Д. Загдсүрэнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт өнгөрсөн наймдугаар сард шилжүүлсэн байдаг.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоож, шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл байсан ч аль хэдийн түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.

Чухам ямар шалтгаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй ч олон жил олимпийн хорооноос хангалттай идсэн уусан гэгдэх Д.Загдсүрэн уснаас хуурай гарлаа.

Түүгээр ч барахгүй өөрийн хуучин албан тушаалын зөөлөн сэнтийд өчигдрөөс эхлэн суусан сурагтай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.