ОУОХ шинэ гишүүдээ бүртгэж авлаа

Twitter Print
2015 оны 08-р сар 04-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

ОУОХ-ын (Олон улсын Олимпийн хороо) 128-р чуулган Малайз улсын Куала Лумпур хотод боллоо. Энэ удаа хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн. Юуны өмнө 2022 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах орныг тодруулсан. Дээрх сунгааны сүүлийн шатанд БНХАУ-ын Бээжин, Казахстаны Алма-Ата хотууд тунан үлдсэн. Харин сүүлийн санал хураалтаар Бээжин 44:40-өөр ялалт байгуулсан аж.

Үүний дараа 2011 онд тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан улсыг ОУОХ-ны гишүүнээр бүртгэж авсан. Харин өчигдөр шинэ гишүүдээ бүртгэж авчээ.

Тэдгээр нь шинэ гишүүд нь UWW буюу Дэлхийн бөхийн нэгдлийн тэргүүн, Сербийн иргэн Ненад Лалович, Сенегалын олимпийн хорооны ерөнхийлөгч Мамаду Диагне Ндиайе нар юм. Мөн 14 гишүүний бүрэн эрхийг сунгаж, зургаан гишүүнийг ОУОХ-ны хүндэт гишүүнээр сонгосон байна.

Сербийн бизнесмен Н.Лалович нь 1958 онд Югославын Белград хотод дипломатчийн гэр бүлд төрсөн, Сербийн бөхийн холбооны ерөнхийлөгч, Европын бөхийн холбоонд тус тивийн багийн тэмцээн хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2006 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Их хурлаар тус холбооны Товчооны гишүүнээр сонгоджээ. Улмаар 2012 оноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Эрх зүйн болон Ёс зүйн хороодын ажлыг хариуцсан Товчооны гишүүнээр ажиллаж байгаад 2013 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгодсон билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.