Эр хүний мөн чанар

Twitter Print
2017 оны 03-р сар 18-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Размераа гэж… Амьдралд ер нь овор хэмжээ чухал гэдгийг зарим хүмүүс барин тавин нотлохыг ч хичээдэг. Хүн гэдэг үнэн хэрэгтээ илүү, дутуу хачин этгээд сонирхолтой амьтан. Тийм ч учраас эрдэмтэн мэргэд энэ хорвоо дэлхийн өнцөг булан бүрд эр хүний ичимдэг эрхтэн ямар их үүрэг  гүйцэтгэдэг болохыг тогтоохыг оролдож ирсэн байдаг.

Хүн бүхний сонирхол татдаг энэ асуудалд харин сэтгэлд ханамжтай том эрхтэнтэй эрчүүд л зөвхөн үл тоомсорлож, анзааргагүй хандах болов уу? Гэтэл эр бэлэг эрхтний харилцан адилгүй ялгааг “шинжлэх ухааны үүднээс” тогтоох ул суурьтай судалгаа хийж ирсэн World Penis Average Size Studies Database байгууллагаас өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орон бүрийн эрчүүдийн эрхтний уртыг тогтоож амжижээ. Гэхдээ уг статистик үзүүлэлтэд багтсан тоо хэмжээ нь бүгд алтан дундаж гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Ой мод урттай богинотой гэдгийн үлгэрээр, аль нэгэн улс үндэстэн бүрт одойхон болоод аварга бараа сүртэй нь байдаг аж.

Энэ сонирхолтой рейтингийн эхэнд харин Бүгд найрамдах ардчилсан Конго улс жагсдаг бөгөөд тус улсын эрчүүдийн “мөн чанар” дунджаар бараг 18 сантиметр татдаг байна. Харин жагсаалтын нөгөө үзүүрт Өмнөд Солонгосын эрчүүд тэргүүлдэг бол тэдний ичимдэг дунджаар 10 сантиметрт ч хүрдэггүй гэнэ. Энэ хоёр үзүүр төгсгөлийн ялгаа бараг хоёр дахин бол оросуудын хувьд уг жагсаалтаар дундажаас арай доогуур 13,21 сантиметрт хүрдэг аж.

Харин монголчуудын хувьд бас л сонирхолтой үзүүлэлттэй, хойд урд хоёр хөршийн дунд “хавчуулагдсан заяатайнхаа” адилаар хятад, солонгосчуудаас жаахан дээгүүр, оросуудаас жоохон доогуур гэнэ. За яахав, тэгдэг л юм байгаа биз, харин нөгөө их сексийн эрх чөлөөгөөрөө бардамнадаг америкчуудынх дундажаар 12,90 сантиметр байгаа нь манайхны эрчүүдээс нэг их хол тасрахгүй бололтой.

World Penis Average Size байгууллагаас гаргасан газрын зургаар бол харин эрхтний дундаж хэмжээ дэлхийн бүс нутгийн байрлалаас шалгаалдаг болох нь илт. Тухайлбал, Африкийн харууд, тэр дундаа Сахарын цөлийн өмнөд этгээдээр амь зуудаг нүүдэлчин харуудынх хамгийн урт бөгөөд  бахим бүдүүн байдаг бол латин америкчуудынх жаахан дутах хэдий ч овор хэмжээгээрээ гайхуулах жишээтэй.

Гэтэл европчуудын хувьд хэмжээ нь харилцан адилгүй, гэхдээ улс орноор ангилах хэт их ялгаа байдаггүй байна. Харин дорно дахин, Азийн орнуудын жишигт солонгосчууд болоод япон, вьетнам, камбожууд хамгийн жижиг эрхтэнтэй байдаг, гэхдээ дундажаар аж.

Бусдын нууцыг олж мэдээд зогсохгүй ухаж уудалж үзнэ гэдэг хэн хүнд мэдээж сонирхолтой байлгүй яахав. Ялангуяа эрдэмтэн судлаачдын хувьд бүр сонирхолтой. Гол нь эр эрхтний хэмжээний харьцангуй ялгаа чухам юутай холбоотой болохыг, үүнд юу нөлөөлдөг болохыг тэд олж мэдэхийг илүүтэй хүсэж байдаг аж.

Саяхан “Personality and Individual Differences” сэтгүүлд нийтлэгдсэн Умард Ирланд дахь Ольстерийн их сургуулийн эрдэмтэн Ричард Линн нэгэн сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлдээ эр бэлэг эрхтний овор хэмжээний ялгаа болоод  биологийн эволюци хөгжлийг r-K-сорчлолын онолоор тайлбарлахыг оролдсон байна. Уг онолын зарчим ёсоор «r» гэдэг нь амьтны аль болохоор олон үр төл үлдээх тэмүүлэлийн зэрэгцээ амиа аварч үлдэхэд тэгтэл их хүч зарцуулахгүй байх зөн совинтой холбоотой аж. Харин «К» гэдэг нь эсрэгээрээ, амьтан аль болох цөөн үр төл гаргаснаар байгалийн шалгаралд ам бөхтэй үлдэж хоцрох зохиролтой холбоотой байдаг бол энэ үндэслэлээр эр эрхтэн том байх эсэх нь  «r» зөн совинд уялдаатай, харин жижиг байх нь «К» стратегитэй холбоотой байдаг байна.

Энэ ч учраас эрдэмтэн Ричард Линн олон улс түмний оюун ухааны коэффициентийг (IQ) харьцуулсан судалгааны ажлуудаараа алдартай  хэдий ч түүний бүтээл бүхэн арьс өнгөөр ялгаварлах үндэс сууринд тулгуурладаг байна.

Гэхдээ ертөнц дээрх юмс үзэгдэл, бодьгал бүрийн мөн чанар үнэнээс зайлах аргагүй. Тэр ч ёсоор хамгийн оюунлаг яс үндэс бол түүний үзсэнээр монголоид төрлийн монгол, хятад, япон, солонгосчууд байдаг аж. Европеоидуудын IQ тэднээс 5–15 пунктээр доогуур байдаг  бол Негрүүд бүр доогуур ордог байх жишээтэй гэнэ. Гэтэл энэ мэт үзүүлэлт эр бэлэг эрхтэний хувьд эсрэгээрээ урвуу хамааралтай, харин ч эрдэмтэн Линн энэ зүй тогтолыг газар нутгийн байрлалтай холбон үзсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн хүн ам амьдралын төлөө бусдаас илүүтэй ойртон нягтарч, илүү их оюун ухаан зарцуулах шаардлагатай байсны улмаас ухаан зарахынхаа хэрээр эрхтний хэмжээ нь багасахад хүрсэн байх учиртай гэнэ.   

Гэтэл үүнээс тэс өөр эсэргэн онол ч бас байдаг байна. Жишээ нь, Финляндын нийслэл Хельсинки хотын эдийн засаг судалгааны төвийн эрдэмтэн судлаач Тату Уэстлингийн үзэж буйгаар эр бэлэг эрхтний урт болоод овор хэмжээ эдийн засгийн хөгжлөөс шууд хамааралтай хэмээн үзэж ул суурьтай судалгаагаар нотлон тогтоожээ.

Түүний судалгаагаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 15–20 хувь өслөө гэхэд эрчүүдийн ичимдэг харьцангуй томорч байгаа нь ажиглагдсан байна. Энэ нь бас ул үндэстэй аж. Үүний учир холбогдол нь амжилттай хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын эрчүүдийн бэлэг эрхтэнийг дэлхийн жишигтэй харьцуулахад дундаж хэмжээтэй байдаг. Харин хэт том болон жижиг бэлэг эрхтэнтэй байх явдал шууд ядуу тарчиг улс орнуудад хамааралтай байдаг гэнэ. Чухам энэ зүй тогтолыг Европын орнууд болоод  Африк, Азийн зарим (Камбож, Вьетнам, Бангладеш, Энэтхэг зэрэг) улс орнуудтай харьцуулахад илт байдаг аж.

Гэтэл Латин Америкийн улс орнуудын зүй тогтолд энэ нь хэр нийцтэй байхав. Энэ тивийн улс орнуудын ДНБ АНУ, Европоос харьцангуй доогуур хэрнээ бэлэг эрхтэн нь яагаад урт байдаг билээ.

Хонконг, Япон, Сингапур, Өмнөд Солонгосыг энэ зүй тогтолоос бүр хасчихъя. ДНБ өндөр хэрнээ тэндхийн эрчүүд хамгийн жижиг эрхтэнтэй учраас. Гэтэл ямар ч судалгааны ажил, онол зүй тогтол бурханаас хүнд заяасан бэлгийн том багад нөлөөлөхгүй бололтой. Тиймээс ч улс түмний гео улс төрийн бодлого, үндэсний сэтгэл зүй, эдийн засагт эрхтэн нөлөөлдөг эсэх тухай асуудалд эрдэмтэд хариу эрсээр, эрэл судалгааны ажил үргэлжилсээр байх бөлгөө.

Харин Бурханы шашны хутагт хувилгаад, ном эрдэм төгс лам нар нууцын энэ увидасыг мэдэж байх талтай. Учир нь тэр нэгэн цагт, Оросын цагаан хааны ордон, ихэс дээдсүүдийг хуйлруулан дагуулж, эцэст нь цагаан хааны мөхлийг зөгнөж асан аугаа их зөнч, асар их увидастай анагаагч гэгддэг Григорий Распутин нэгэн бээр цагтаа Монгол ламаас авшиг хүртэж нууц тарнийн ёсыг мэдэх болсоноор барахгүй онцгой тангийн хүчээр бэлгийн гойд чадвартай болсон сураг байдаг билээ. Түүний онцгой сүр бараатай эрхтэнг Санкт Петербург хотын Петерогоф дахь Кунсткамерт өнөө болтол формалины уусмалд хийн хадгалсаар.

Эх сурвалж: ret.ru

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Dorj

      (27.123.214.85) 2017-03-18 16:33
      • 0
      • 0

      Miniih 20cm baidag yumda hench nadiihiig hemjeegvi tseregt baisan onjawuudiihmaanch jijig haragdaagvi itgehgvi baina

      Хариулах

    • Dorj

      (27.123.214.85) 2017-03-18 16:33
      • 0
      • 0

      Miniih 20cm baidag yumda hench nadiihiig hemjeegvi tseregt baisan onjawuudiihmaanch jijig haragdaagvi itgehgvi baina

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-08-06 18:36
      • 0
      • 1

      Сайхан судалгаа байна. Яах аргагүй л бидний эд эрхтний нэг мөн тул мэдэхэд таатай байлаа.

      Хариулах