Зул сарын баярын мэнд хүргэе!

Twitter Print
2018 оны 12-р сар 25-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг. Христосын шашин нь одоо хоёр тэрбум гаруй итгэгчтэй шашны томоохон урсгал юм.

Христосчууд нь Зул сарын баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Тэднээс заримыг сонирхуулбал, Иордан дахь Амман католик сүмд Иракийн итгэгчид залбирч, Энэтхэгийн хойд зүгт орших Аллахабад хотын нэгэн оршин суугч духан дээрээ энэтхэг хэлээр “Зул сарын мэнд” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ.

Болгарын нийслэл Софи дахь Александр Невскийн сүмийн итгэгчид лаа асааж мөргөл үйлддэг нь томоохон хэмжээний ёслолд тооцогддог байна. Суданы нийслэл дэх Жуба сүмд зул сарын баяраар олон зуун итгэгчид мөргөл үйлддэг аж. Хавайд очсон жуулчид хүртэл Санта Клаусын хувцас өмсөн, сүлд мод засч зул сарын баярыг тэмдэглэдэг.

Голландчууд зул сарын баяраараа жил бүр “Лааны шөнө”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Индонезийн Жакартагийн хүүхдүүд сүмийн магтан дуу дуулж баярладаг байна. Польшийн нэгэн сүмд Христийн тухай жүжигчилсэн тоглолт хийдэг бол Католик шашны их лам Сиен О Маллей Массачусэтсийн орон гэргүйчүүд, ядуучуудыг хооллож буян үйлдэж Зул сарын баярыг өнгөрүүлдэг гэнэ. Францын орон гэргүйчүүд автобусанд зул сарын ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлж байна. Мянмарын Яангон дахь цуглааныхан ч Зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ.

Сибирийн Красноярск хотод сүлд модыг Енисей голд урсган ёслол үйлддэг бол Английн Салесбуригийн сүмийн хүүхдүүд Бурханыг магтан дуу дуулдаг байна. Германы Ханновер хот дахь амьтны хүрээлэнгийн оцон шувуудад оршин суугчид Зул сарын бэлэг өгдөг бол “Берлиний далайн хав” клубынхан Оранкэсий нуурт Зул сарын ёслол үйлдэж, хүйтэн усанд ордог байна. Өнөө цагт ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байна.

Монголд Христэд итгэгчдийн тоо 40 мянга гаруй болсон гэх албан бус тоо бий. Тиймээс энэ өдрийг тэмдэглэж, жижиг үдэшлэгээс эхлээд томоохон цэнгүүн хүртэл зохион байгуулдаг болоод байна. Гэхдээ манай оронд үйл ажиллагаа явуулдаг Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд энэ өдөр албан ёсны амралтынх нь өдөр байдаг.

Бид Зул сарын баярын өдөр "Merry Christmas" гэсэн мэндчилгээг бие биедээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. "Merry Christmas" гэсэн мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн утгатай үг ажээ.

Зул сарын баяр тvгэн дэлгэрэхэд АНУ-ын Ерєнхийлєгч Франклин Рузвельт их нөлөөлсөн гэдэг. 1930-аад онд эдийн засгийн их хямралын vеэр Ф.Рузвельт энэ баярыг өргөжүүлэх санаа төржээ.

Үнэндээ Христийн мэндэлсэн өдрийг хэн ч мэддэггүй ч, ихэнх итгэгчид арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн гэдэгт итгэдэг аж. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.

Христийн дохио

Ромын цаг тооны бичгээр Христийн тооллын өмнөх 336 онд мэндэлсэн ажээ. Энэ өдөр Христийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон нь шашингүйчүүд энэ өдөр баяр тэмдэглэдэг байсантай холбоотой гэж түүхчид үздэг. Мөн Эртний Ромчууд газар тариалангийн тэнгэр Митрасыг энэ өдөр тахьдаг байсан аж. Эрдэмтдийн үзэж буйгаар арванхоёрдугаар сарын дунд үе бол газар тариалан эрхлэгчдийн баяр, ургац хураалтын баяр гэнэ. Эдгээр баярын үеэр хүмүүс хүндэтгэлийн зоог барьж, гэр орноо ногооноор чимэглэж хамтдаа баяраа тэмдэглэн, бэлэг солилцдог байжээ. Энэ үйлдэл нь Зул сарын баярын үндэс болсон байна. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Зул сар буюу Крисмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ.

Бэлэг

Крисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх. Шашны зан үйлд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэр гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна. 1900-ээд оны үеэс бизнесийн салбарт Крисмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Зарим тохиолдод Крисмасыг XMAS гэж бичдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Грект Х үсэг нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн байна.

Зул сарыг Сантагүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжилтэй, сайхан сэтгэлт энэ эрхэм харин ямар учиртай вэ?

Санта жинхэнэ үү? Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийн төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад (одоо Туркэд байдаг) амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.

Жишээлэхэд, алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж, хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болжээ.

Бид Сантагийн түүхийг 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос мэддэг болсон. Үүнээс 40 жилйин дараа шог зураач Томас Настын жил бүр малчдын долоо хоногийн үеэр зурдаг зургаас нь сантагийн гадаад байдлыг төсөөлөх болсон. Түүний зурсан Санта нь махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй байдаг. Иргэний дайны үед ерөнхийлөгч Абрахам Линколин цэргүүдэд Сантагийн зургийг зурж өгөөч хэмээн хүсч байсан гэдэг. Түүхчдийн тэмдэглэснээр цэргүүд Сантагийн зургийг харах үед армид эмх замбараагүй байдал үүсдэг байжээ.

Эцэст нь 1931-1966 онд Хаддон Сэндблом Сантагийн төрхийг “Кока Кола”-ийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Уг зураг нь ил захидал болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом дүүрэн уут үүрсэн бидний сайн мэдэх, багачуудын хайртай Санта юм.

Д. Энхнаран, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.