“Сити” улирлын өмнөх шалгалтаа муу өглөө

Twitter Print
2015 оны 08-р сар 02-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд Европын хөлбөмбөгийн клубууд нөхөрсөг тоглолт хийж байна. Үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан тоглолт нь Германы “Штуттгарт”-Английн “Манчестер Сити”-гийн тулаан байлаа. Дээрх тоглолтод Германы баг 4:2-оор хожсон нь ийнхүү олны анхаарлыг татах шалтгаан болсон аж.

Тоглолтын эхний 45 минутад л “Штуттгарт”-ын довтлогч Д.Гаинчек дубль хийж, Ф.Костич, Д.Диави нар нэг гоолыг хийсэн юм. Харин “Сити”-гийн К.Ичано, Э.Жеко нар хоёрдугаар үеийн төгсгөлд нэр төрийн гоолуудыг хийлээ.

М.Пеллигрингийн шавь нар долоо хоногийн дараа Премьер лигийн шинэ улирлын анхны тоглолтоо хийнэ. Гэтэл тэдний бэлтгэл ямархуу байгаа, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн нь дээрх нөхөрсөг тоглолтоос харагдаж байна.

Урд шөнө болсон бусад нөхөрсөг тоглолтуудаас Португалын “Спортинг”-Италийн “Рома”-г 2:0, Грекийн “Олимпиакос”-Голландын “Фейноорд”-ыг 3:1, Франын “Ренн”-Италийн “Турин”-ыг 1:0, Испанийн “Севилья”-Англйин Премьер лигт оролцох эрхтэй болсон “Уатфорд” багийг 1:0-ээр тус тус хожсон юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.