“МЮ” шинэ өмсгөлтэй боллоо

Twitter Print
2015 оны 08-р сар 02-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн улиралд лигтээ дөрөвдүгээр байр эзэлсэн. Харин ирэх улиралд дахин аваргын төлөө зүтгэх “Улаан чөтгөрүүд” спорт барааны “Адидас” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тэдний шинэ өмсгөлийг автомашины “Шевролет” компани ивээн тэтгэж, “Адидас” компанийн үйлдвэрт хийсэн байна.

Манчестер хотын баг “Адидас” компанитай таван жилийн 750 сая фунтын гэрээ байгуулсан юм. Мөн шинэ өмсгөлийг танилцууллаа.

1992-1993 оноос хойш Премьер лигт 13 удаа буюу хамгийн олон удаа түрүүлсэн “Манчестер Юнайтед” 2013-2014 оны улиралд хамгийн муу амжилтаа үзүүлсэн. Тэд домогт дасгалжуулагч Сэр А.Фергусоныг явуулсны дараа долоодугаар байр эзэлж, “Аваргуудын лиг”-т оролцож чадаагүй билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.