Зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхиод ор сураггүй алга болов

Twitter Print
2015 оны 08-р сар 01-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Увс аймгийн Улаангом суманд зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхиод алга болсон хэрэг гарчээ. Тус сумын аравдугаар баг, Дунд хорооллын 9-21 тоотод оршин суугч иргэн 30 настай, эмэгтэй Д нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүүгээ эмчлүүлж байсан аж.

Харин тэрбээр энэ оны долоодугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчим хүүгээ орхиод сураггүй алга болсон байна. Үүний дараа аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч эхийг нь одоог хүртэл олоогүй байгаа гэнэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.