“Супер” Дрогба шинэ багт тоглоно

Twitter Print
2015 оны 07-р сар 31-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

Афркийн Коте Д’Ивур улсын (Зааны Ясан Эрэг) хамгийн алдартай хөлбөмбөгчин нь Д.Дрогба юм. Английн “Челси” клубын хамтаар олон тэмцээнд түрүүлсэн тэрээр 1978 оны гуравдугаар сарын 11-нд Зааны Ясан Эргийн улсын Абиджан хотод төрсөн. Анх Францын “Ле Манн” багт тоглож байлаа. Харин 2004 онд “Челси”-д ирснээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчдын нэг болсон аж.

“Цэнхэрүүд”-ийн хамтаар 2004-2012 оны хооронд“Аваргуудын лиг”-ийн аварга, 2005, 2006, 2010, 2015 онд Премьер лигийн аварга, 2005, 2007, 2015 онд Лигийн цомын аварга, 2007, 2009, 2010, 2012 онд Холбооны цомын алтан медаль авсан.

Тэрээр Зааны Ясан Эрэг улсыг 2006 онд анх удаа дэлхийн аваргад шалгаран оролцоход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хэсгийн тоглолтод Аргентины хаалганд гоол оруулжээ. Энэ нь тус улсын хөлбөмбөгчдөөс анх удаа дэлхийн аваргад оруулсан амжилтын эзэн болгосон. 2006, 2010 онд хоёр дэлхийн аварга дараалан “үхэлийн хэсэг”-т ороход Д.Дрогба багаа маш чадварлаг удирдсан.

2014 онд “Челси”-д эргэн нэгдэж, хоёр цом хүртсэн бөгөөд ирэх улирлаас АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн “Монреаль Импакт” багт тоглоно. Д.Дрогба хөлбөмбөгийн спортоос гадна хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдог, дэлхийн олон сая хөгжөөн дэмжигчдийн хайртай хөлбөмбөгч билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.