Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар Зүүн бүсийн наадамд түрүүллээ

Twitter Print
2015 оны 07-р сар 31-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 73 жилийн ой, Зүүн бүсийн “Их хурд” наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 128 бөх зодоглосноос аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, аймгийн арслан Б.Номиндалай үзүүрлэлээ. Мөнххаан сумын харьяат Улсын начин Б.Батжаргал, Улсын начин н.Гансүх нар шөвгийн дөрөвт үлдэв.

Зүүн бүсийн наадамд УИХ-ын гишүүн, Монгол Улсын  дархан аварга Б.Бат-Эрдэнэ очиж хүндэтгэл үзүүлж хэлсэн үгэндээ “Зүүн бүс нутгаас энэ жил улсын наадмыг түрүүг авч, мөн улсын начин төрсөн сайхан жил байлаа. Цаашид ч олон сайхан залуу бөхчүүд гарч ирж байна. Тэдэндээ сайн  барилдаж, нутгийн олон, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн сайхан амжилтуудыг үзүүлээрэй гэж захья ” хэмээн онцолж байв.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.