Б.Отгонбатын намтар түүх Харвардын цахим хуудсанд байршжээ

Twitter Print
2015 оны 07-р сар 31-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Глобал удирдагч дээд сургуулиар овоглосон Бархүүгийн Отгонбат АНУ-ын Харвардын их сургуульд суралцахаар хөлгийн жолоо залаад удаагүй байна. Тэрээр Харвардын Жон Ф.Кеннэдигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж байгаа билээ. 

Б.Отгонбат бол ирээдүйд Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах Монголын сор болсон залуучуудын нэг. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд гэхэд Б.Отгонбат 2500 гаруй залуусыг АНУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцуулан Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээрээ нийгэмд танигдсан.

Тэрээр Харвардад сурахаар явахынхаа өмнө гадаадад сурах хүсэлтэй оюутан залуучууддаа зориулан "Америкт сурах боломж" хэмээх анх 2006 онд хэвлэгдэн гарсанаасаа хойш 5 дахь удаагаа дахин хэвлэгдэж буй алдартай ном болон “Тайваньд суралцах боломж” гэсэн хоёр номынхоо нээлтийг зэрэг хийсэн билээ.

Б.Отгонбат дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Харвардын их сургуульд суралцах болсон зөвхөн түүний төдийгүй оюуныг дэмжигч нийт монголчуудын маань бахархал гэж хэлж болно. Учир нь энэ сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс улс орны удирдагчид, лидерүүд хүрэлцэн ирж мэдлэг, чадвараа уралдуулан өөрийн карьераа өсгөхөөр суралцдаг. Харвардад АНУ-ын найман ерөнхийлөгч, Нобелийн 75 шагналтан суралцаж төгссөн, бас өнөөдрийн 60 гаруй тэрбумтан энэ сургуульд мэдлэг олж авсан байдаг. Харвардад сурч байгаа хятад оюутнуудын тоог нийт хүн амтай нь харьцуулахад 60 сая хүнээс нэг хүнд оногдох боломж байх жишээтэй. Харин Монголд 3 сая хүнээс нэг хүнд оногдож байгаа боломж гэж ойлгож болно.

Нийгмийг сонин хачин зүйл, оюунлаг алхамаараа байнга гайхашруулж байдаг түүний тухай бас нэгэн сайхан мэдээ байна. Энэ нь Харвардын Их сургуулийн цахим хуудсанд 2015 оны 7-р сарын 29-нд Монгол улсаар овоглосон бас нэг эрхэмийн амьдралын замнал, намтар түүх байршсан нь Бархүүгийн Отгонбатынх. Ингээд түүний намтар түүхийг Р. Мөнхтэгшийн англи хэлнээс орчуулснаар та бүхэнд хүргэж байна.

"Намайг Бархүүгийн Отгонбат гэдэг. Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн Төр засгийн дээд сургуулийн Төрийн удирдлагын магистрт суралцдаг. Би Харвардад суралцахаасаа өмнө Монгол Улсын Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Бизнес-Удирдлага болон Анагаах ухааны чиглэлээр бакалавар болон магистрын сургалтыг олгодог Глобал Удирдагч Дээд сургуулийг үүсгэн байгуулагч бөгөөд удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Нэгэнтээ Америкд суралцах мөрөөдөлтэй эгэл жирийн монгол айлын хүүд АНУ-ийн Хойт Дакотагийн нэгэн дээд сургуульд суралцах боломж олдсон юм. Анх халаасандаа 25-хан доллартай, гитар, цүнх хоёроо гартаа бариад, хот хоорондын  зорчигч тээврийн "Грейхаунд" автобуснаас сургуулийнхаа хотхонд бууж байснаа одоо ч тодхон санадаг. Хичээлийн жилийн эхний семестрээс эхлэн хичээлдээ шамдан суралцаж, басхүү оюутны байгууллагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан зүтгэлийг минь үнэлэж сургалтын төлбөрийн тэтгэлэг болон манлайллын тэтгэлэгээр шагнаж байсан нь Америкд анхны сургуулиа амжилттай дүүргэхэд маань маш том түшиг, түлхэц болсон билээ.

2005 онд сургуулиа амжилттай төгсч эх орондоо эргэж ирээд “Америкт суралцах боломж” нэртэй номоо бичиж хэвлүүлсэн нь хамгийн их борлуулалттай номоор шалгарсан юм. Тэр үед номоо бариад хөдөө орон нутгуудаар явж яг над шиг гадаадад тэтгэлэгтэй суралцах хүсэл мөрөөдөлтэй сургуулийн сурагч нарт яриа хийж, туршлагаасаа хуваалцаж, басхүү номоо бэлэглэж байлаа. Мөн 2005 онд 5 сая.долларын тэтгэлэгийн сантай Глобал Удирдагч санг байгуулж 2,500 гаруй оюутан залуусыг тус сангийн тусламжтайгаар АНУ-руу явж суралцах боломжийг нээж өгсөн юм.

2007 онд сангийн үйл ажиллагаа маань дэлхийн иргэдийг бэлтгэх зорилготой цоо шинэ сургалтын хөтөлбөрийг багтаасан их сургууль болон өргөжсөн. 2008 онд миний бие УИХ-ийн сонгуульд өрсөлдөж 11,000 хүний санал авч ялахад цөөхөн хүний саналаар дутсан ч Монголын сонгуулийн хурц асуудал болсон сонгуулийн луйврын гэрч болон түүхэнд үлдсэн. Тухайн үед Монгол орныг илүү хөгжилд хөтлөх, бодитой өөрчлөлтийг бий болгох зоригтой, шудрага удирдагч улс оронд маань үнэхээр үгүйлэгдэж байгааг ойлгосон. Энэ бол миний Харвардын Кеннедийн нэрэмжит сургуульд суралцаж буйн гол шалтгаан бөгөөд сургуулиасаа олж авсан мэдлэг туршлага маань 2020 оны сонгуульд сайн бэлтгэл болж өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Энэ бол миний "mid-career” семинарт орсоноос хойшхи хоёр дахь долоо хоног бөгөөд хөтөлбөртөө үнэхээрийн сэтгэл их хангалуун байна. Сургалт, лекц бүр нь намайг илүү хурцалж, урам зориг өгч байна. Мөн 60 гаруй орноос ирсэн чадварлаг залуустай харилцах, тухайн салбартаа бараг төгс гэж хэлж болохоор мэргэшсэн профессор багш нараар хичээл заалгана. Ялангуяа боловсрол, шинэчлэлт, хөгжлийн асуудлаарх бидний хуучинсаг бодлыг өөрчилсөн профессор Калестоус Жума, Рикардо Хаусманн нарын хичээлд үнэхээр дуртай. Тухайлбал, “Хэрвээ хүсэл мөрөөдөл чинь чамайг айлгаж зовоохгүй, шаналгахгүй байгаа бол чи хангалттай том мөрөөдөж чадахгүй байна гэсэн үг” гэсэн энэ ишлэл намайг хайрцагнаас гадуур сэтгэх басхүү туршлага багатай, надад таатай бус санагддаг салбар руу зориглон орох хүч, урам зоригийг өгсөн.

Нөгөө талаар сургууль дээр явагдаж байгаа хөтөлбөр програмууд нь кэйс судалгааны арга барилаас академик хэлбэр лүү шилждэг нь Харвард амжилттай төгсөгчдийг бэлтгэх хамгийн сайн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа нь мэдрэгдэж байна. Эдгээр сургалтууд нь их сургуулийн нийгмийн болон академик орчинг таньж мэдэхэд чухал ач холбогдолтой. Профессор Калестоус Иума нэгэнтээ “Харвард алдаа гаргадаггүй юм” гэж хэлсэн нь энэ сургуулиас дэлхийн шилдэг боловсрол эзэмшинэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй суралцаж буй бидэнд яг л онож хэлсэн үг мэт санагдсан.

Зуны хөтөлбөрийн хоёр дахь хичээлээ түр хойш нь тавьж хэт хичээл ном гэхээсээ илүүтэй эргэн тойрныхоо хүмүүст илүү анхаарал хандуулж байгаа. Харвардад суралцана гэдэг, тэр тусмаа Харвардын Кеннедигийн сургуульд сурна гэдэг нэгэн бодлын хэцүү мэт боловч бас нэгэн бодлын сэтгэл догдлом гайхалтай үйл явдал бөгөөд ур чадвар, авъяас билэг басхүү бахархалыг чи эндээс олж авч чадна. 

Хэдий ийм сэтгэгдэл төрөх ч Харвардад байхдаа энгийн төлөв даруу байж, эрдэмтэн профессоруудаас эхлээд ангийн хамт олон, ажилчид, тэр байтугай бидний анги танхимын цэвэр цэмцгэр байдлын төлөө санаа тавин ажилладаг үйлчлэгч нараас ч гэсэн илүү ихийг суралцах ёстойг ойлгосон.

Харвардын Кеннедийн сургуулийн хүн нэг бүр чадварлаг улирдагч, чадварлаг бодлого тодорхойлогчийг төрүүлэн гаргаснаар илүү хөгжингүй нийгмийг дэлхийд цогцлоохын төлөө чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажиллацгаадаг. Иймээс ч Харвард чиний амьдрал дахь нэр хүнд гэхээсээ илүүтэй олж авсан мэдлэг, хөгжүүлж чадсан харилцаагаараа чи юу хийж чадах вэ гэдгийг бодох хэрэгтэй. “Өөрөөсөө би юу хийж чадах вэ гэж асуу” гэсэн сургуулийнхаа кампанит ажлын урианд би их дуртай. Үнэхээр л Харвардын соёл, хандлага, бэлгэдэл үүнээс л харагддаг. Зуны хөтөлбөрөөсөө олон зүйлсийг сурч, өөрийгөө хөгжүүлж аваад дараагийн 9 сарын хичээлийн хөтөлбөртөө хамрагдана.

Харвардын магистрийн зэрэг олгох хөтөлбөрийн нэг давуу тал нь суралцах хугацаандаа гэр бүлийхэнтэйгээ хамт байх боломж олгодог бөгөөд маш найрсагаар хүлээн авдаг. Би энд эхнэр болон хоёр хүүхэдтэйгээ хамт ирсэн бөгөөд уулзалт, зөвлөгөөн лекцүүдэд чадах хэмжээгээрээ тэднийгээ бас хамруулчих гээд хичээж л явна. 7-р сарын 4-ны Америкийн Тусгаар тогтнолын баярын амралтын өдөр бид гэр бүлээрээ Бостон дахь Шинэ Английн далайн аквариум-музей руу явсан. Энэ долоо хоногт, Харвардаас зохион байгуулж байгаа аялалд авч явахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн долоо хоногт "Маршал Оффис” буюу төгсөгчдийн холбооноос зохион байгуулсан Харвардын түүх, уламжлал, соёлтой танилцах аялалд оролцож явахдаа уг сургуулиар чин сэтгэлээсээ бахархаж, биширч явснаа нуух юун. Гэр бүлтэйгээ хамт сурч, үерхэн нөхөрлөхөд сайн тал олон байдаг гэдэгт би итгэдэг.

Харвардын Кеннедигийн сургуульд өнгөрүүлж буй цаг хугацаа болоод ирэх хичээлийн жилд мэдлэг арван, урам зоригоор дүүрэн байх болно. Хамгийн чухал нь ангийн нөхөд болоод бидэнд үргэлж санаа тавьдаг сургуулийн маань хариуцсан тэнхэмийн хамт олонтой насан туршийн нөхөрлөлийн гинжин холбоог бий болгоно гэдэгт итгэлтэй байна."

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.46.208.86) 2016-06-08 15:29
      • 0
      • 0

      2020 onii songuuliin reklam.. arai l!ert bna. Harvardad surch duusaad tend ajillaj business orchniig ni tanij hamt sursan garuuddaa yadaj hulhiduulaad baihaargui bolsnii daraa mongoldoo irj ediin zasag ard tumnii amidrald hutgaldsnii daraa holon deeree bosoj tentsej chadaj bval demjih esehee shiidne dee. Tiim bolohoor 2020n songuuli ene hunii huvid ih ert! Busad end tend ard tumnii horongoor il dald surch bgaa garuud ch mon adil zartsuulsan mongoo erguulj toloh estoi gedeg uhamsariig yadaj surch ireerei!

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.170) 2015-08-05 21:34
      • 0
      • 0

      Ene syrch bga hutulbur ni manaihaar bol kyrs, damjaa shuu dee. 1 jiliin mergejil deeshluuleh kyrs. Elbegsorj end syrch bsn.

      Хариулах

    • mandakh

      (86.160.117.41) 2015-08-05 05:05
      • 0
      • 0

      hen ch gesen lyivar hiij mongotei bolood oorsdiihool. hoich iredyuin toloo zvtgedeg yum bishvv tvvnees vnen ch ardyyd yaj ch syrah geed chadvarn bgaad edin zasag n hvrelsdeggyui shde

      Хариулах

    • Indra

      (202.126.89.214) 2015-08-03 11:29
      • 0
      • 1

      ymarch baisan hiisen ajiltai l hun baigaam daa! visa d orohood avch chadah eseh chin chamaas uuruus chin shaltgaaldiimdaa! joohon tsarai muutai, huiten tsaraitai bol garahgui sh d! Work and travel chin gantshan uuruus n 100 huv shaltgaalsan asuudal bish baisan! yaadiin Harword suraal bichuuleel bz garsan niitleliin zugeer unsh za! tiim l ym bol uursduu engeed end tend iim ajil hiisen enter geed bichuuleed yvaach aalznuud!

      Хариулах

    • Hater

      (112.72.13.127) 2015-08-01 09:05
      • 1
      • 1

      Tetgelgeer huuhduudiig suraltsuulsan ch geh shig. Shaal hudlaa. Nugoodoh ni tetgeleg ch bish barag irsen gadaad oyutan burt surgaltiin tulburuus heden dollar tstdag surguuli l bsan sh d. Amerikt ulgert gardag shig l amidardag yum nomondoo nicheed bsan. Ochood tanij medeh hungui huuhduud bol hetsuudsen sh d. 2009 ond ch gsn baahan huuhduudiig Work and Travel hutulburuur avaachaad haychihsan. Nugoo huuhduud ni buun l yum bolj bsan shd. Neeh Harvardad surdag gd tengert tultal ni magtaad bh hereg bh ch ugui

      Хариулах

    • Fgj

      (103.229.120.245) 2015-07-31 21:39
      • 0
      • 0

      Hujaach bishee

      Хариулах

    • MGL

      (182.160.33.89) 2015-07-31 19:50
      • 1
      • 0

      Jaahan daruuhan bai l daa. Ooroos chin hamaagui iluu humuus surch bgaa shd. Elsej orson neg huniig Harvard bicheed ch bdaggui bhaa! Jaahn hun itegeheer yum bich!

      Хариулах

    • Зочин

      (103.11.195.18) 2015-07-31 18:06
      • 1
      • 0

      Amerik yarvuulna geel buun mongo avaad visa garguulj chadaaguishd, jiriin irgediig shulj holjchihood ichij amidraasai.

      Хариулах

    • for. ..

      (174.115.128.182) 2015-07-31 15:08
      • 1
      • 1

      Hujaa yum bishyy tsaraig ni haraach yavch bish l bn daa

      Хариулах