ХХАА-н сайд Р.Бурмаа: Хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн нь үнэн

Twitter Print
2015 оны 07-р сар 30-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Долоо хоног бүрийн пүрэв гарагт “Сайдын цаг” уулзалт болдог. Энэ удаа Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцсон юм. Өнөө жилийн зун хур бороо багатай ихэнх нутгаар гандуу байгаа. Мөн газар тариалангийн гол бүс нутгуудад хур тундас бага орсон учир ургац алдаж магадгүйд хүрсэн.

Мөн Монголчууд бичин жилийн өвлийг хамгийн хүнд болдог гэдэг. Ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангахгүй бол өвөлжилт хүндэрч, зуд болж магадгүй учир одооноос хадлан тэжээлийг сайтар бэлтгэж, өвлийг өнтэй давах ажлыг эхлүүлээд байна. Дээрх асуудлууд болон цаг үеийн үйл явдлын талаар өнөөдөр ХХАА-н сайд Р.Бурмаа сэтгүүлч нарт мэдээлэл өгсөн юм.

Энэ жилийн хувьд хамгийн хүндхэн зусч байгаа аймаг нь Увс болон Хэнтий аймаг гэдгийг сайд онцлов. Бусад аймгийн хувьд харьцангуй гайгүй байгаа ажээ. Хэнтий аймгийнхан л гэхэд энэ жилийн ургацынхаа 70 хувийг алдахад хүрчээ. Тус аймгийн Дадал, Норовлин сумд сумдад зуншлага сайтай га-гаас 10-14 цэнтнер ургац авахаар байгаа бол Хурх, Биндэрт байдал хүнд, бараг л 80 хувийн ургац алдах шинжтэй байгааг сайд хэлж байна.

Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Хүнсэнд 350 мянган тонн улаанбуудай хэрэлэхийн сацуу үрийн буудайг нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн буудай импортлохоос аргагүй гэнэ. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм байна. Гэхдээ аль болох тариаланчдынхаа тарьж ургуулсан буудайг авахыг чухалчилна. Чанарын шаардлага хангаагүй буудайг нь малын тэжээл болгохоо ч салбарын сайд хэллээ.

Гангаас болж ургацынхаа 80 хувийг алдах магадлалтайг зарим хүмүүс хэлж байгаа. Энэ талаар сайдаас тодруулахад “Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм. Ургацын хэд хэчнээн хувийг хураан авах болмжтой талаарх мэдээлэл ирэх наймдугаар сарын 25 гэхэд тодорхой болно” гэсэн юм.

ХХАА-н сайд Р.Бурмаатай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг удахгүй хүргэх болно.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.