2022 оны өвлийн Олимп Ази тивд болно

Twitter Print
2015 оны 07-р сар 30-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

2022 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх сүүлийн шатанд БНХАУ-ын Бээжин, Казахстаны Алма-Ата хотууд тунан үлдсэн. ОУОХ-ны 128 дахь чуулган энэ сарын 31-нд буюу маргааш Малайзийн Куала-Лумпур хотод хуралдахдаа 2022 оны өвлийн наадмыг зохион байгуулах орныг тодруулна.

ОУОХ-ны гишүүд хоёр өдөр хуралдана. Эхний өдөр “Токио 2022” зуны Олимпийн талаарх асуудлыг хэлэлцэх юм. Японы Засгийн газар, Үндэсний Олимпийн хороо нь Токиогийн төв цэнгэлдэх хүрээлэнг буулгаж, дахин шинэ ордон барихаар болжээ. Тэд 2019 онд ашиглалтад өгч регбигийн дэлхийн аваргын тэмцээнийг Олимпийн өмнөх жил зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Түүний дараа 2022 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг тодруулна. Энэ удаа БНХАУ-ын Бээжин, Казахстаны Астана хотууд тунан үлдсэн. Дээрх хоёр хотын аль нэг нь анх удаа өвлийн наадмыг хүлээж авах нь тодорхой болсон.

Гэтэл энэхүү сүүлийн сонгон шалгаруулалтын өмнө БНХАУ-ын Бээжин хотыг эсэргүүцсэн хэсэг бүлэг хүмүүс ОУОХ-ын Ерөнхийлөгчид захидал бичсэн нь дуулиан дэгдээгээд амжсан. Уйгар, Түвд, Өвөр Монголын төлөөлөл болсон хүмүүс БНХАУ нь Олон улсын хүний эрхийн журмыг илт зөрчиж байгааг илтгэсэн захидал бичсэн байна.

Дэлхийн Уйгарын конгрессын Ерөнхийлөгч, Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн захирал, Түвдийн улс төрийн хоригдол асан зэрэг гурван хүн өөрийн нэр дээр бичсэн захидалдаа “Түвд, Уйгар, Өвөр Монголын ард иргэд, Хан хятадуудын нэрийн өмнөөс бидний хэсэг хүмүүс нэгдэн Олимпийн наадам зохион байгуулах эрхийг БНХАУ-д олгохгүй байх. Улмаар Казахстан өгөхийг ОУОХ-ны гишүүд та бүнхээс хүсэж байна. Бидний төлөөлж буй ард иргэдийг БНХАУ-ын Засгийн газрын зүгээс хүний эрхийг үл хүндэтгэсэн олон үйлдлийг хийсэн бөгөөд бид биеэр туулсан билээ” гэсэн утгыг илэрхийлжээ.

Дээрх захидлыг энэ сарын 23-нд буюу өнгөрсөн пүрэв гарагт илгээсэн байна. Одоогийн байдлаар хоёр хотын боломж яг адилхан байна. Спорт, улс төр хоёр үргэлж ангид байсаар ирсэн учир д БНХАУ-ын эсрэг гаргасан гомдол тэдний санал хураалтад төдийлөн нөлөөлөхгүй байх аж.

Өвлийн Олимпийн их наадмыг зохион байгуулсан орнууд

Он

Улс, хот

Оролцсон улсын тоо

Оролцсон тамирчдын тоо

Спортын төрлийн тоо

1924

Франц, Шамони

16

258

6

1928

Швейцарь, Сант Мориц

25

464

4

1932

АНУ, Лэйк Плейсид

17

252

4

1936

Герман, Гармишпартенкир

28

646

4

1948

Швейцарь, Сант Мориц

28

669

4

1952

Норвеги, Осло

30

694

4

1956

Итали, Картино де Ампеццо

32

821

4

1960

АНУ, Скво Велли

30

665

4

1964

Австри, Инсбрук

36

1091

6

1968

Франц, Гернобль

37

1158

6

1972

Япон, Саппоро

35

1006

6

1976

Австри, Инсбрук

37

1123

6

1980

АНУ, Лэйк Плейсид

37

1072

6

1984

Югослав, Сараево

49

1272

6

1988

Канад, Калгари

57

1423

6

1992

Франц, Албертвилль

64

1801

6

1994

Норвеги, Лиллехаммер

67

1737

6

1998

Япон, Нагано

72

2176

7

2002

АНУ, Солт Лэйк

78

2399

7

2006

Итали, Турин

80

2508

7

2010

Канад, Ванкувер

82

2566

7

2014

ОХУ, Сочи

88

2873

7

2018

БНСУ, Пёнчан

     

2022

 

 

 

 
           

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.