Хянах самбар дээр юуных нь мэдэгдэхгүй гэрэл асаад байна уу?

Twitter Print
2017 оны 04-р сар 10-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Машины хянах самбар дээр юуных нь мэдэгдэхгүй гэрэл асаад байдаг. Авто засвар үйлчилгээний газар очоод ч тусламж авч чадахгүй, хэлийг нь ойлгохгүйгээс машиныхаа удирдамж, гарын авлага номыг уншиж чаддаггүй. Ингээд л хий дэмий санаа зовж ингэвэл арилчих болов уу, тэгвэл арилчих болов уу гээд таамгаар янз бүрийн юм туршиж үзэх хэрэг гардаг.

Харин энэ зурган дээрээс таны машины ямар гэрэл асаад байгааг олж мэдээд учрыг нь олж болох юм. Танд амжилт хүсье.  
 

1) Fog light (front) – Манангийн гэрэл (урд) 

2) Power steering warning light – Жолоодлогын асаалтын анхааруулах гэрэл 

3) Fog light (rear) – Манангийн гэрэл (арын) 

4) Washer fluid low – Угаагч шингэний түвшин бага 

5) Brake pad warning – Тоормозны наклаад анхаарах /нимгэрсэн/

6) Cruise control on – Аяллын хяналт асаах * 

7) Direction indicators – Чиглэлийн заагуур Rain and light sensor – Бороо болон гэрэл гэгээ мэдрэгч * 

9) Winter mode – Өвлийн орчинд * 

10) Information indicator – Мэдээллийн заагч * 

11) Glow plug/diesel pre-heat warning – Халаагуур улайсах/дизель халаагуурын анхааруулга * 

12) Frost warning – Цан хярууны анхааруулга 

13) Ignition switch warning – Асаагуурын анхааруулга * 

14) Key not in vehicle – Асаагуур түлхүүр алга 

15) Key fob battery low – Асаагуур түлхүүрийн зайн цэнэг бага 

16) Distance warning – Зайн /ойртолт/ анхааруулга 

17) Press clutch pedal – Педал гишгэж авах 

18) Press brake pedal – Тоормозны педал дарах 

19) Steering lock warning – Хүрдний түгжээний анхааруулга 

20) Main beam headlights – Үндсэн гэрлийн тусгал /холын тусгал/

21) Tyre pressure low – Дугуйны даралт бага 

22) Sidelight information – Хажуу гэрлийн мэдээлэл 

23) Exterior light fault – Гаднах гэрлийн гэмтэл 

24) Brake lights warning – Тоормозны гэрлийн анхааруулга 

25) Diesel participate filter warning – Дизелийн шүүлтүүрийн анхааруулга 

26) Trailer tow hitch warning – Чиргүүлийн холбоосын анхааруулга 

27) Air suspension warning – Агаарт буйн анхааруулга /машины тогтвортой байдал алдагдсан/

28) Lane departure warning – Нарийн замын анхааруулга 

29) Catalytic converter warning – Зөөлөн яндангийн битүүмжлэл алдагдсан анхааруулга

30) Seat belt not on – Хамгаалах бүс бүслэгдээгүй 

31) Parking brake light – Зогсоолын тоормозны гэрэл

32) Battery/alternator warning – Аккумляторын цэнэгний анхааруулга

33) Parking assist – Зогсоолын туслах /зай/

34) Service required – Засвар үйлчилгээ шаардлагатай

35) Adaptive lighting – Гэрлийн тохируулга /хол ойр/

36) Headlight range control – Гэрлийн шилжүүлэлт өөрчлөлт /дугуйрсан зам дээр/

37) Rear spoiler warning–Арын салхины хамгаалалтын анхааруулга

38) Convertible roof warning–Эвхэгддэг дээврийн анхааруулга 

39) Airbag warning – Хамгаалах дэрний анхааруулга 

40) Handbrake warning – Гар тоормозны анхааруулга 

41) Water in fuel filter – Шатахуунд ус байна /чанаргүй шатахуун/

42) Airbag deactivated – Хамгаалах дэр ажиллахгүй байна 

43) Fault problem – Гэмтэл эвдрэлийн асуудал байна

44) Dipped beam headlights – Туслах гэрэл /ойрын гэрэл/

45) Dirty air filter – Агаарын шүүр бохирдсон 

46) Eco driving indicator – Эко жолоодлогын заагч 

47) Hill descent control – Налуу газрын хяналт 

48) Temperature warning – Температурын анхааруулга /хөдөлгүүрийн хөргөлтийн систем/

49) ABS warning – ABS тоормозны системийн анхааруулга 

50) Fuel filter warning – Бензин шүүлтүүрийн анхааруулга 

51) Door open – Хаалга онгорхой 

52) Bonnet open – Капот хаагдаагүй 

53) Low fuel – Шатахуун бага байна 

54) Automatic gearbox warning – Автомат хурдны хайрцгийн анхааруулга 

55) Speed limiter – Хурдны хязгаарлагч 

56) Suspension dampers – Амортизатор ажиллахгүй байна 

57) Oil pressure low – Тосны даралт /Моторын тос/ бага байна 

58) Windscreen defrost – Салхины шилний цан арилгах 

59) Boot open – Багажны таг нээлттэй байна 

60) Stability control off /ESP/ – Тогтвортой /халтиргаа гулгаатай үед/ байдлын хяналт 

61) Rain sensor – Бороо мэдрэгч 

62) Engine/emissions warning – Хөдөлгүүр даралт/дулааны анхааруулга

63) Rear window defrost – Арын цонхны цан арилгах 

64) Auto windscreen wiping – Салхины шилний автомат арчигч

Шинэхэн машин авсан туршлага багатай жолооч нартаа зайлшгүй мэдэх хэрэгцээтэй, мэдээллийг хүргэх үүднээс автомашины хянах самбар дээр гарах учир нь олдохгүй гэрлийн талаарх

Шинэхэн аваад удаагүй байгаа машиныхаа учрыг олохгүй байна уу. Тэгвэл бид танд ойлгомжтой болгох үүднээс зурагтай мэдээллийг хүргэж байна. 

Улаан өнгийн анхааруулга:

Автомашины хянах самбар дээрх бүхий л улаан өнгийн анхааруулга нь онцгой сануулагт багтах бөгөөд эдгээр асуудлыг шийдсэний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх хэрэгтэй. 

 

Суудлын даруулганы сануулга:

Автомашин ассан цагаас эхлэн зорчигч болон жолооч аюулгүйн бүсийг хэрэглэх хүртэл идэвхитэй байна.

 

Тоормосны системийн сануулга:

Энэхүү гэрэл нь тоормосны шингэн багассан буюу тоормосны шингэний алдагдал ба наклад нимгэрсэнийг илтгэнэ. Та энэ тохиолдолд сервисд хандана уу. ABS системтэй автомашины хувьд энэхүү систем нь хэвийн үйл ажиллагаагаа алдсан байх магадлалтай.

Хэт халалтын анхааруулга:

Хэт халалтын анхааруулга гэрэл асахад та хөдөлгөөнөө яаралтай зогсоох нормал дээр хөдөлгүүр өөрөө хөрөх боломжийг олгох хэрэгтэй. 

 

Ослын дэр:

Зорчигчийн ослын дэр идэвхгүй болсон байна.

 

 

Манангийн гэрэл:

Таны автомашины манагийн гэрэл асахад энэхүү гэрэл асна.

 

 

Акумляторын хүчдэл:

Таны автомашины генератороос гарч буй хүчдэл зохих хэмжээнээс ихэссэн эсвэл багассан үед энэхүү гэрэл асна. Сервисд хандана уу.

 

Хаалга дутуу хаагдсан:

Аялалыг аюулгүй үргэлжүүлэх үүднээс та дутуу хаагдсан хаалгыг хааж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ үү.

 

Гэнэтийн болон ослын гэрэл:

Жолооч тээврийн хэрэгсэлд болон бусад шалтгааны улмаас анхааруулах гэрлийг асаах үед энэхүү гэрэл идэвхжинэ.

 

Хөдөлгүүрийн тосны даралт:

Энэхүү анхааруулах гэрэл нь хөдөлгүүрийн тосны даралт багассан үед идэвхжинэ. Та яаралтай хөдөлгөөнөө зогсоож хөдөлгүүрээ 5мин орчим унтраатай байлгаж тосны хэмжээг шалган Сервисд хандана уу.

 

Яндангийн шүүлтүүр:

Дотоод шаталтын хөдөлгүүрээс гарах бохир утааг шүүх зориулалттай шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус үед идэвхжинэ.

 

Урд яваа тээврийн хэрэгсэл хэт ойр:

Хөдөлгөөний дунджаас дээш хурд авсан үед урд яваа автомашинтай хэт ойртоход идэвхжинэ.

 

ABS тоормосны системийн сануулга:

Энэхүү сануулах  гэрэл нь таны автомашины ABS тоормосны систем ажиллахгүй байгааг илтгэнэ. Жич: Тоормос бүрэн ажиллагаагаа алдаагүй.

 

Хөдөлгүүр болон зарим цахилгаан электрон удирдлагын системд доголдол илэрсэн:

Сервисд хандаж комьпютер оношлогоо хийлгэх хэрэгтэй.

 

 

Сануулах гэрэл:

Энэхүү гэрэл сануулга өгөх зорилгоор автомашины самбар дээрхи бусад анхааруулах гэрэл, нэмэлт мэдээлэлтэй хослон идэвхжинэ.

 

Дугуйны хийн даралт:

Автомашины дугуйн хийн даралт үйлдвэрийн зааснаас багассан тохиолдолд асна. Манай замын нөхцөлд үйлдвэрийн заасан даралтын хэмжээнээс бууруулах шаардлага гардаг.

 

Арын цонхны халаагуур:

Автомашины арын цонхны халаагуур ажиллаж буйг илтгэнэ.

 

 

Бага насны хүүхдийн аюулгүйн систем:

Хөдөлгөөний үед бага насны хүүхэд санамсаргүйгээр аль нэг хаалгыг  нээхээс сэргийлэн бүх хаалгыг түгжих систем идэвхжсэн эсэхийг харуулна.

 

Хурд цоожлогч:

Энэхүү сануулах гэрэл жолооч хурд цоожлогчийг идэвхижүүлсэн үед асна.

 

 

Салхины шилний цанталтаас хамгаалах:

Энэхүү сануулах гэрэл нь жолооч цонхны цанталтыг арилгах  системийг идэвхжүүлэхэд

Асах ба цан арилсан үед цэнэг хэмнэх үүднээс унтраана уу.

 

Шарвалтын эсрэг систем:

Шарвалтын эсрэг сануулах гэрэл нь ABS систем ажиллагаагүйг илтгэх гэрэлтэй хамт асах ба  таны тээврийн хэрэгсэл шарвахгүй байх баталгаагүй мөн Тэнхлэг тохиргоо, дугуйны хэмжээ адил биш байх үед ба гөлгөр, чийгтэй гадаргуу дээр явахад мөн сануулга болж асна.

AWD буюу 4 дугуйгаар зүтгэх:

Автомашины мост залгагдсан ба 4дугуйгаар зүтгэх үед энэхүү гэрэл асна.

 

 

Хүч дамжуулах ангийн эвдрэл:

Энэхүү гэрэл нь  хүч дамжуулах ангид эвдрэл гарсаныг илтгэх ба хөдөлгүүрийг яаралтай Зогсоох сануулга бөгөөд мэрэгжлийн засварчинд хандах хэрэгтэй.

 

Халаагч:

Хөдөлгүүрийн ажлын камерийг халааж асалтыг дэмжих үүрэгтэй систем. Түлхүүр үлхсэнээр асаж тодорхой хугацааны дараа унтарна. 

 

Тусгаарлах шугмын сануулга:

Замын тусгаарлах шугамд ойртох буюу үргэлжилсэн шугамыг давах үед идэвхжинэ.

 

 

Салхины шил цэвэрлэх ус дууссан:

Салхины шилийг угаах төхөөрөмж дэх усны нөөц дуусахад асах сануулга.

 

 

Түлшний шүүр:

Түлшний шүүрийг солих шаардлагатай.

 

 

Засвар үйлчилгээ шаардлагатай:

Таны автомашин оношилгоонд орох буюу засвар үйлчилгээ шаардлагатай байна. 

 

 

Эко жолоодлого:

Байгал орчинд ээлтэй үнэмлэхүй бага хорт утаа ялгаруулах горим идэвжсэн.

 

 

Өндөрлөгөөс буух горим буюу EBS:

Энэхүү горим идэвжсэнээр тоормос автоматаар ачааллаж танийг тоормос дээр хөлөө байнга байрлуулахаас чөлөөлөхөөс гадна маневрлах боломж олгоно. 

 

Холын гэрэл:

Автомашины холын гэрэл ассан байна.

 

 

Замын гадаргуу:

Дугуй гадаргуу дээр үйлчлэх үрэлтийн коефцэнт их буюу хальтрах шарвах магадлалтай тул бага хурдаар сэрэмжтэй явна уу.

 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • gantulga

      (202.70.46.234) 2017-01-30 14:40
      • 0
      • 0

      pruis10 gurwaljin asad bhin yunih we onshilgo hiilgsen c2679 c2675 gsn hoer aldaa garsin ene ymr uchirt yu bol mdeh hvn bnu tus bolooch

      Хариулах

    • BOOGII

      (92.46.11.133) 2016-07-02 00:09
      • 3
      • 3

      МАШ хэрэгтэй мэдээлэл бна маш их баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-07-30 14:00
      • 1
      • 4

      Маш хэрэгтэй мэдээлэл байна.

      Хариулах