Сүхбаатар аймгийн баг улирлын хоёр дахь ялалтаа авлаа

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт Баянхонгор Мазаалай болон Сүхбаатар Дарьганга Альянс Тех багуудын хооронд боллоо.

Тоглолтын эхнээс л гайхалтай байсан Сүхбаатар Дарьганга Альянс Тех баг өрсөлдөгчөө 108-93 харьцаатай хожлоо. Тоглолтын эхэнд 4-3-аар Мазаалай баг тэргүүлж байснаас хойш 44 минут Сүхбаатар Дарьганга Альянс Тех баг илүү байсан юм. Тус тоглолтод Сүхбаатар багаас А.Гансүх болон Б.Батзолбоо нар 20-с дээш оноог авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Н.Ганбаатар 26 оноо, 14 самбар авч сайн тоглолтоо гаргасан байна.

Ийнхүү Сүхбаатар баг 2-2 гэсэн амжилттай болж ирсэн бол Баянхонгор Мазаалай баг нэг хожил хоёр хожигдолтой болжээ. Ховд Шонхоруудын улирлын эхний хожил Ховдын Шонхорууд улирлын гурав дахь тоглолтоо Улаанбаатар багийн эсрэг хийлээ. Тоглолтын нэгдүгээр үе тэнцүүхэн үргэлжилж ердөө хоёр онооны зөрүүтэйгээр дууссан юм. Гэхдээ хоёрдугаар үед Шонхорууд баг сайн тоглолтыг үзүүлж 16 оноог өрсөлдөгчөөсөө илүү авсан юм. Улмаар Ховд Шонхорууд илүүрхлээ хадгалж явсаар 126 - 99 харьцаатай улирлын эхний ялалтаа авсан юм.

Тус тоглолтод Шонхорууд хурдан довтолгоогоор өрсөлдөгчөөсөө 20 оноог илүү авсан. Мөн самбараас бөмбөг авалт , оновчтой дамжуулалт, довтолгооны хувиар өрсөлдөгчөөсөө илүү байжээ. Тус тоглолтод Шонхоруудаас Э.Дорж-Арилд, Б.Эрхэс нар 20 оноог тус тус авсан байна. Ийнхүү Ховд Шонхорууд улирлыг нэг хожил, хоёр хожигдол гэсэн үр дүнтэй үргэлжлүүлхээр боллоо. 

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.