Газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Twitter Print
2015 оны 07-р сар 30-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Газрын тосны газар газрын тосны хайгуулын “Хар Ус II”, “Увс I”, “Хэрлэнтохой XXVIII” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Ингэснээр нийтдээ 339  сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр болжээ.

Шинээр батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар нь төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болсон. Ингэснээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах боломжийг олгож, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Мөн Газрын тосны газар “Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төслийн хүрээнд нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Мөн бусад ажил, үүргүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 4.55 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хийхээр тохирсон байна. Ингээд нийт хөрөнгө оруулалт 32.55 сая ам.доллар болох аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.