Энхийг сахиулах ажиллагаанд хилчид мордоно

Twitter Print
2015 оны 07-р сар 29-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны тавдугаар ээлжинд 850 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор тун удахгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорихоор болсон. Тэгвэл энэ ээлжинд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй 36 хилчин олон улсад үүрэг гүйцэтгэхээр мордоход бэлэн болоод байна. Эдгээр албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх хүлээн авч уулзан үүрэг чиглэл өгч, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нь амжилт хүслэн эх  орон, ард түмэн, нийт хилчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай биелүүлээд эргэн уулзахын ерөөл тавив.

Хилчид ийнхүү Монгол цэргийн нэр хүндийг өргөн НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, байгууламж, техник тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэргээр олон улсад үүрэг гүйцэтгэхэд бэлэн болоод байна.  

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.