Чилийн хөлбөмбөгч А.Видал “Бавари Мюнхен”-д ирлээ

Twitter Print
2015 оны 07-р сар 29-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн 2014-2015 оны улиралд Испанийн “Барселона” түрүүлсэн. Харин Италийн “Ювентус” дэд байр эзэлсэн юм. “Хуучин ноёд” тус тэмцээнд 1993 оноос хойш ганцхан удаа түрүүлсэн. Харин 1997, 1998, 2003, 2015 онд дөрвөн удаа мөнгөн медаль авлаа.

Өнгөрсөн улиралд П.Погба, Т.Моратта, А.Видал зэрэг залуу хөлбөмбөгчид “Ювентус”-т тоглосон ч мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Иймд Чилийн хөлбөмбөгч А.Видал Италийн багийг орхих шийдвэр гаргасан.

Артур Видал 1987 оны тавдугаар сарын 22-нд Чилийн нийслэл Сантъяго хотод төржээ. Нутгийнхаа “Мелипилла” багийн академид суралцаж, “Коло-Коло” багтай анхны мэргэжлийн тамирчны гэрээгээ байгуулжээ. Үүний дараа 2007 онд Европыг зорьж, Германы “Байер Ливеркузен”-д ирсэн.

Дараа нь 2011-2015 онд Италийн “Ювентус”-т тоглож, 2012, 2013, 2014, 2015 онд дөрвөн улирал дараалан “Сери А”-д түрүүлжээ. Мөн Италийн Супер цом, Холбооны цомын аварга болж, 2015 онд “Аваргуудын лиг”-ийн мөнгөн медаль хүртсэн.

А.Видалийг Германы “Бавари Мюнхен” 40 сая еврогоор худалдан авч буйгаа албан ёсоор мэдэгджээ. Энэ наймаанд тэрээр өөрөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Клубын түвшинд хамгийн том тэмцээн нь “Аваргуудын лиг”- байдаг. Бүх хөлбөмбөгчид энэ тэмцээнд түрүүлэхийг хүсдэг учир А.Видал ч “Бавари Мюнхен”-ы хамтаар “Аваргуудын лиг”-ийн дэлдэн чихт цомыг өргөхийг хүсч буйгаа нуугаагүй юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.