Нойр булчирхайн хурц үрэвсэл нь гэнэт явагддаг бол архаг үрэвсэл нь дахидаг бас удаан хугацаанд үргэлжилдэг

Twitter Print
2021 оны 09-р сар 16-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Нойр булчирхай ба Цөс

НОЙР БУЛЧИРХАЙ:

Нойр булчирхай нь олон чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд хоол боловсруулах энзимүүдийг ялгаруулдаг.

Архи, согтууруулах ундаа, хэт хурц тос өөхтэй хоол, амьдралын буруу хэв маягаас шалтгаалан нойр булчирхай өвдөж үрэвсдэг.

Нойр булчирхайн үрэвслийг архаг болон хурц гэж ангилдаг бөгөөд хурц үрэвсэл нь гэнэт явагддаг бол архаг үрэвсэл нь дахидаг бас удаан хугацаанд үргэлжилдэг.

Нойр булчирхайн үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан нь цөсний чулуу бөгөөд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үрэвслийн үед ихэнхдээ аюулхай орчимд, өвчүүний доод хэсэгт өвдөлт мэдрэгддэг бөгөөд бөөлжих, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

ЯАГААД ЦАГ АЛДАЛГҮЙ ЭХОД үзүүлэх ёстой вэ?

Та хэвлийн хэт авиан шинжилгээнд хамрагдсанаар нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг цөсний замын чулууг илрүүлэх бөгөөд мөн нойр булчирхайн гаднах цоргоны үрэвсэл, нойр булчирхайн хаван, хөөлт, нойр булчирхайн гаднах шингэн, нойр булчирхайн хавдар зэргийг илрүүлдэг.

ЦӨС:

Цөс нь гэдэсний ханаар тосонд уусдаг амин дэм, холестериний хүчлийн шимэгдэлтийг ихэсгэдэг үйлчилгээтэй.

Цөс өтгөрөх зовиур нь таны буруу хооллолт буюу мах, өөх тос, нүүрс устай бүтээгдэхүүн хэрэглэснээс болдог бөгөөд энэ нь цөсний хүүдийд тодорхой хэмжээний ачаалал өгдөг байна.

Цаашлаад өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг байна. Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрсэн байдаг. Цөсний өвчлөлтэй, чулуутай хүмүүсийн ходоод эрүүл байна гэж бараг байдаггүй.

ЯАГААД ЦАГ АЛДАЛГҮЙ ЭХОД үзүүлэх ёстой вэ?

Учир нь Эхогоор цөсний чулууг 95-100% оношилдог. Мөн цөсний хүүдийн нугаралт, хананы хатуурал зэргийг давхар оношилдгоороо давуу талтай. Нас харгалзахгүйгээр таны амьдралын буруу хэв маягаас үүдэн үүсэх магадлалтай тул урьдчилан сэргийлэх оношилгоонд заавал хамрагдахыг зөвлөж байна.

ФАМИЛИ КЛИНИК- ГЭР БҮЛИЙН ЭМНЭЛЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.