Нийслэлийн иргэдэд үерийн аюулаас сэрэмжлүүллээ

2015 оны 07-р сар 28-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Ойрын өдрүүдэд усархаг бороо орон даяар орж байгаа. Үүний улмаас зарим нутагт үерийн аюул нүүрлэж болзошгүй байна. Мөн нийслэл хотод ч олон хоног орсон борооны улмаас үер бууж магадгүйг Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Улаанбаатар хотын авто замын 40 гаруй хувь нь ус зайлуулах хоолойгүй, дөрвөн том уулын дунд оршдог, ойролцоох 20 гаруй гол нь Туул голд цутгадаг зэрэг нь үерт автаж болзошгүй байдлыг үүсгэсэн гэлээ. Иймд үерийн далан, үерт автаж магадгүй газар буусан айл, жолоочид, иргэдэд үерийн аюулаас сэрэмжтэж байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.