Япон түүхэндээ байгаагүй их төсөв баталжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 24-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Японы засгийн газар ирэх оны төсөвт тус орны түүхэнд байгаагүй их хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ.  95,8 их наяд иен буюу 939 тэрбум долларыг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх санхүүгийн жилд төсөвлөсөн нь энэ оны төсвөөс 3,3 их наяд иен буюу 32,35 тэрбум доллароор давж байгаа аж. Үүнд хүн амын хөгшрөлтийн улмаас нийгмийн даатгалд 30,5 их наяд иен (бараг 300 тэрбум доллар), ниймийн халамж, боловсрол,шинжлэх ухаанд  5,44 их наяд  (53,3 тэрбум доллар), батлан хамгаалах хэрэгцээнд 4,88 их наяд иен (бараг 48 тэрбум доллар) зарцуулна гэсэн хуваарилалт гаргасан байна.

Харин  ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэглээний татварыг найман хувь нэмэгдүүлэх болон улс орны эдийн засгийн нөхцөл байдал дээшилсэн, хууль зүйн этгээдүүдийн татварыг нэмэгдүүлсэнээр улсын орлого 50 их наяд иенд ($490,2 тэрбум) хүрнэ гэсэн тооцоо хийгээд байгаа аж. Энэ зэрэгцээ төрөөс  арилжаанд гаргах үнэт цаасны хэмжээг 41,25 их наяд  иенд ($404,4 тэрбум) хүртэл бууруулж  (энэ онд 1,6 их наяд иен байсан ($15,68 тэрбум) бусад алдагдлыг төсвийн гадуурх сангаас бүрдүүлэх болжээ.

Засгийн газрын энэ төлөвлөгөө ёсоор дотоодын нийт бүтээгдэхүүн 1,4 хувиар өсөж мөнгөний ханш тогтворжих бөгөөд эквивалент нь сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа 500 их наяд иенд хүрэх болжээ. Засгийн газар шинэ төсвөө баталсны дараа парламентаар хэлэлцүүлэх аж.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.