2018 оны дэлхийн аваргыг зорих Африкийн орнуудын сунгааны оноолт

Twitter Print
2016 оны 09-р сар 27-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

2018 онд ОХУ-д болох хөлбөмбгөийн дэлхийн аваргын сонгон шалгаруулалт таван тивд эхэлсэн. Европын тивийн сугалаа сонирхолтой гарсан бол Африкт 53 үндэсний шигшээ баг харьяалагддаг. Энэ удаа дэлхийн аваргын урьдчилсан тэмцээнд дээрх орнууд бүгд оролцож байгаагаас чансаагаараа эхний 20-д бичигдэж байгаа нь хоёрдугаар шатанд шууд үлдсэн. Мөн 21-нээс 46-д бичигдсэн багууд хоорондоо тоглож, ялагчид чинь дараагийн шатанд үлдэнэ.

Эхний шатны тоглолтууд өнгөрсөн оны аравдугаар сард болсон. Сомали-Нигер, Өмнөд Судан-Мавитани, Гамби-Намиби, Сан Томи-Этиофи, Чад-Сьера Леон, Коморос-Лосота, Жибути-Швезланд, Эритери-Ботсван, Шейселль-Брунуди, Либери-Гвиней Биссау, ТАБНУ-Мадагасгар, Мавритус-Кени, Танзани-Малави оноолт таарсан юм.

Гуравдугаар шат буюу хэсгийн тоглолтод Камерун, Тунис, Гвиней, Конго, Египет, Гана, Нигери, Мали, Ардчилсан Конго, Заанц Ясан Эрэг, Сенегал, Кабо Верде, Алжирын багууд чансаагаараа шууд тоглох эрхтэй болжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.