Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой бүхнийг эндээс

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

 “Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

 

Бүрэн тэтгэвэр

1. Энгийн өндөр насны тэтгэвэр:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд 20 жил 6 сар ба түүнээс дээш

-Нас: Эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Эсхүл

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд 20 жил-20 жил 5 сар

-Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл.

2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил

-Нас: Эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл.

3. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:

Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнэс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:

Хөдөлмөрийн нөхцөл

Хүйс

Нас

Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа

Газар дор

Эр

50

10 жил

Хортой халуун

Эр

50

10 жил

Эм

45

7 жил 6 сар

Хүнд

Эр

55

12 жил 6 сар

Эм

50

10 жил

 

 

 

 

 

 

 

 

4. Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр

Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Үүнд:

Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:

 Гоцлол дуучин

Бүжигчин

Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин

Агаарын болон хэрэглэлийн гимнастик

Акробат

Тэнцвэр, уран нугаралт

Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин

Зэрлэг араатан, ан амьтан сургаж  тоглуулагч

Хөөмийчин

Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин

5.Бусад нөхцөлийн тэтгэвэр:

Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил

-Нас:2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно.

Бүрдүүлэх материал:

Өргөдөл

Нийгмийн даатгалын дэвтэр

Хөдөлмөрийн дэвтэр

Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах

1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа

Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл

Иргэний үнэмлэх

2 хувь цээж зураг /3x4/

МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР:

Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа:
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:

Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа

Цэргийн алба хаасан хугацаа

Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа

Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

Өргөдөл;

Нийгмийн даатгалын дэвтэр;

Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:

Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;

Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;

Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;

Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;

Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;

1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;

2 хувь цээж зураг /3x4/

Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тодорхойлно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС

Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох
нас

Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох
нас

1957 ба түүнээс өмнө

60 нас

1962 ба түүнээс өмнө

55 нас

1958

60 нас 3 сар

1963

55 нас 3 сар

1959

60 нас 6 сар

1964

55 нас 6 сар

1960

60 нас 9 сар

1965

55 нас 9 сар

1961

61 нас

1966

56 нас

1962

61 нас 3 сар

1967

56 нас 3 сар

1963

61 нас 6 сар

1968

56 нас 6 сар

1964

61 нас 9 сар

1969

56 нас 9 сар

1965

62 нас

1970

57 нас

1966

62 нас 3 сар

1971

57 нас 3 сар

1967

62 нас 6 сар

1972

57 нас 6 сар

1968

62 нас 9 сар

1973

57 нас 9 сар

1969

63

1974

58 нас

1970

63 нас 3 сар

1975

58 нас 3 сар

1971

63 нас 6 сар

1976

58 нас 6 сар

1972

63 нас 9 сар

1977

58 нас 9 сар

1973

64 нас

1978

59 нас

1974

64 нас 3 сар

1979

59 нас 3 сар

1975

64 нас 6 сар

1980

59 нас 6 сар

1976

64 нас 9 сар

1981

59 нас 9 сар

1977 ба түүнээс хойш

65 нас

1982

60 нас

 

 

1983

60 нас 3 сар

 

 

1984

60 нас 6 сар

 

 

1985

60 нас 9 сар

 

 

1986

61 нас

 

 

1987

61 нас 3 сар

 

 

1988

61 нас 6 сар

 

 

1989

61 нас 9 сар

 

 

1990

62 нас

 

 

1991

62 нас 3 сар

 

 

1992

62 нас 6 сар

 

 

1993

62 нас 9 сар

 

 

1994

63 нас

 

 

1995

63 нас 3 сар

 

 

1996

63 нас 6 сар

 

 

1997

63 нас 9 сар

 

 

1998

64 нас

 

 

1999

64 нас 3 сар

 

 

2000

64 нас 6 сар

 

 

2001

64 нас 9 сар

 

 

2002 ба түүнээс хойш

65 нас

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА

Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр өөрчилсөн.

Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлал

Он

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа

2018

20 жил 3 сар

2019

20 жил 6 сар

2020

20 жил 9 сар

2021

21 жил

2022

21 жил 3 сар

2023

21 жил 6 сар

2024

21 жил 9 сар

2025

22 жил

2026

22 жил 3 сар

2027

22 жил 6 сар

2028

22 жил 9 сар

2029

23 жил

2030

23 жил 3 сар

2031

23 жил 6 сар

2032

23 жил 9 сар

2033

24 жил

2034

24 жил 3 сар

2035

24 жил 6 сар

2036

24 жил 9 сар

2037

25 жил

2038

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИН

Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь дор дурьдсанаар үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:

2019 онд 6 жилийн буюу 72 сарын дундаж цалин

2020 онд 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин

Жич: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтооно.

mongolcom.mn 

  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.115.39) 10 цаг 17 минутын өмнө
      • 0
      • 0

      Энэ хууль мөлжлөгиин нэг төрөл 60 хүрч чадалгүи нас барагсад их баин нийгмийн даатгал төрсөнөөс банкинд мөнгөө хадаглуулвал дээг үр хүүхдэд минь үлдэнэ

      Хариулах

    • жирийн ажилчин

      (202.131.236.122) 2019-12-06 15:10
      • 0
      • 2

      26 жил ажилласан сүүлийн 6 жилийн дундаж цалин 2,2сая бол хэдээр тогтолгох болоо

      Хариулах

    • Гантулга сувилалд ажилладаг

      (103.57.92.26) 2019-12-05 19:45
      • 0
      • 0

      Олон жил ажилаад хөлгүй болж нуруугүй болж нүдгүй болж байгаа тогооч нар хүнд нөхцөлд орохуу

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.87) 2019-12-05 14:24
      • 0
      • 0

      84 сарын дундаж цалин шууд тэтгэвэр болж ирэх юм уу? Түүнээсээ хувь тогтоох юм уу?

      Хариулах

    • Т.Тайна

      (66.181.161.116) 2019-12-04 17:56
      • 0
      • 0

      4хүүхэдтэй 10 жил ажилсан 52 настай тэтгэвэрт гарч болох уж

      Хариулах