Армений монгол бүсгүй иргэншил авах адармаатай замыг туулж байна

Twitter Print
2015 оны 07-р сар 29-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Энэ бүсгүйг Оюунчимэгийн Баяндолгор буюу Баянаа гэдэг. Тэрээр охин Варсик, хүү Аршак нарын хамт Армены Гегаркуникс мужийн Антарамеч тосгонд амьдардаг. 

Тэрээр 14 жилийн өмнө нөхөр Граат Ерицянтай гэр бүл болжээ. Тэр үед Граат Улаанбаатар хотод барилгачнаар ажилладаг байж. Тэдний хүүхдүүд Варсик, Аршак хоёр Улаанбаатар хотод төржээ. 

Граат зүрхний өвчтэй байсан тул эмч нар түүнд Монголоос нам дор газар амьдрахыг санал болгосноор 2011 онд Арменд нүүж ирлээ. Граат уул нь Мартунь тосгоноос гаралтай ч тэнд амьдрах газар байсангүй тул Антарамеч тосгонд нурж унах шахсан нэгэн байшин олж түүнийгээ засаж сэлбэн амьдрах болжээ. Харамсалтай нь Граат 2015 онд зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байна. 

Антарамеч бол Гегамын уулсын хормойд орших жижигхээн тосгон. Энд ердөө 163 хүн л оршин суудаг. Анх Азербайжаны Шамхорын мужид амьдарч асан армян хүмүүс нутаг сэлгэн нүүдэллэж ирж амьдрах болсноор 1988-1989 оны үед Антарамеч тосгон бий болжээ. Тосгоныхны гол амин зуулга нь мал маллаж, тариа ногоо тарих ажил юм. 

Далайн төвшнөөс 1575 м өндөрт орших Антарамеч тосгонд хүрэхийн тулд бид машинаа орхиж, эвдэрч нураад явахын эцэсгүй болсон шороон замаар ачааны машинаар сэгсчүүлж хүрэхээс өөр арга байсангүй. 

Биднийг Мартунь тосгоноос газарчилж явсан Арцрун гэх залуу Чамбаракс районд Монголоос ирсэн армян гэр бүлийг танихгүй хүн байхгүй гэлээ. Монгол бүсгүй Баянаа ганцаараа ой руу мод бэлтгэхээр яваад илжгэн тэргэнд ачаад ирж байгаа харагддаг гэнэ. 

Баянаагийн гэр лүү очихын тулд балжингарав цэцэг алагласан талбайгаар явж өнгөрөх боллоо. Хүрч очвол ганц модноос дудрантай илжиг уясан харагдана. Байшингийн довжоо болон тагтан дээр дэгдээхэйнүүд гүйлдэнэ. Машин ирэх чимээнээр Варсик, Аршак хоёр гүйн гарч ирлээ. Харин Баянаа гэнэтхэн юун хүмүүс ирэв гэсэн байдалтай гайхан зогсоно. Эх ч тэр, хүүхдүүд ч армян үндэстэнтэй огт төсгүй царайтай мөртлөө армян хэлээр мэндчилж, гэртээ урих нь сонин. 

Баянаагийн хэлж байгаагаар хүүхдүүд нь армян хэлээр өөрөөс нь дээр ярьдаг гэнэ. Эхний хоёр гурван жил тэд гэртээ оросоор ярьдаг байжээ. Харин дараа нь Улаанбаатарт амьдардаг армянууд гэрт нь ирж ярьдаг байсан тул бага багаар армян хэл сурч эхэлсэн гэж дурсамжаа хуваалцлаа. 

“Арменд ирсний дараа хэл мэдэхгүй хэцүү байсан ч одоо бол тосгоныхонтой яаж ийгээд ойлголцдог. Харин хүүхдүүд олон шинэ зүйлд дасч сурах хэрэгтэй болсон" гэлээ. Энд ирснээр хүүхдүүд нь эх хэлээ мартаж байгаа ч хүүхдүүдийг олон зүйлээр дараад яахав. Нэгэнт энд амьдарч байгаа учир эхлээд армян хэлээ сайн сураг. Дараа нь нэгэнт эх хэл юм чинь монгол хэлээ санах байх гэж боддог гэнэ. 

9 настай Аршак, 11 настай Варсик хоёр Антарамеч тосгоныхоо сургуульд онц сурдаг. "Ээжийн ах дүү нар Монголоос залгахад л бид монголоор ярьдаг. Би ойлгохыг хичээдэг ч тэд дэндүү хурдан яриад байдаг юмаа" гэж Аршак хэлж байна. 

Монголд  байгаа ах дүүстэйгээ харьцдаг гол суваг нь цахим сүлжээ гэнэ. Эндээс Монгол руу ярих маш үнэтэй тул Баянаа бараг залгадаггүй гэлээ. 1 минутын яриа 520 армян драм болдог байна. Ах дүү нар нь ирье гэвч бас л санхүү мөнгөний гачаалаас болоод чаддаггүй гэнэ. 

Баянаагийн аав ээж, гэр бүлийн бүх түүх ганцхан жижигхэн улаан зургийн цомогт багтжээ. Энэхүү зургийн цомог ээжид нь аминаас илүү үнэтэй гэж Варсик хэлж байна. Альбомд олон зураг байсны нэг нь Баянаагийн тайзан дээр дуулж байгаа зураг. Тэрээр Монголд байхдаа газар хагалж, тариа ногоо тарих, мал маллах талаар "А" ч үгүй байжээ. Учир нь тэр дуучин байсан гэнэ. 

“Нурж унах шахсан энэ байшинг анх хараад би золтой л зугтчихаагүй. Дараа нь нөхөртэйгөө нийлж засч сэлбэж, ариун цэврийн өрөө хийгээд арай л дээрдсэн л дээ. Тэр маань харин дуусгаж амжаагүй..." хэмээн Баянаа гунигтай дурсана. Харин тосгоны ажил амьдралд дасахад нь нөхөр нь бас хөршүүд нь туслажээ. "Дараа жил хашаа хороогоо янзлаад, үхэр хонь тэжээж, байшингийнхаа тагтыг будаад хүн шиг амьдарнаа" гэж байна. 

“Эрүүл л байвал бүх зүйл болно доо" гэлээ. Хүүхдүүд нь янз бүрээр д тус дэм болж байна. Аршак гэхэд л ой руу хамт явж мод бэлддэг. Харин Варсик гэрээ харж үлдээд дэгдээхэйнүүдээ тэжээдэг. 

“Аав Аршак бид хоёрыг сургуульд ороод сайн сурвал дугуй авч өгнө гэдэг байсан. Бид хоёр хоёулаа онц сурч байгаа. Харин аав маань л үүнийг үзэж чадсангүй нас барчихлаа. Гэсэн ч бид аавдаа амалсан ёсоороо онц сурч, амжилтанд хүрнэ" гэж Варсик ярьсан. 

Хүүхдүүд сургуульдаа онц сурна. Аршак бүх хичээлдээ дуртай ч зургийн хичээлдээ бол онцгой дуртай гэнэ. "Сайхан зураг зурахын тулд сайхан зантай (настроение) байх хэрэгтэй" гэж онолдож байна. 

Эгчээсээ ялгаатай нь Аршак хүү ичимхий, үг дуу цөөнтэй юм. Варсик охин харин их сэргэлэн цовоо, ирэнгүүтээ л тосгоны хүүхдүүдтэй танилцаж нөхөрлөөд дүүгээ дагуулан тэдэнтэй хамт янз бүрийн тоглоом зохиож тоглох болсон гэнэ. "Эхэндээ хүүхдүүд намайг монгол охин гэдэг байсан. Одоо харин армян охин гэдэг болсон" гэж Варсик хэллээ. 

Сургуульд нь армян хэлнээс гадна орос, франц хэл үздэг. Харин англи хэлний багшгүйгээс англи хэл ордоггүйд сэтгэл гонсгор байдаг аж. Тэр байтугай сургуульд нь номын сан байхгүй, хүүхдүүдэд өгч уншуулах ном ч байдаггүй юм байна. Харин тосгоны нэг айл гайгүй сайн номын сантай, тэднийхээс Варсик охин долоо хоног бүр ном зээлж уншдаг. 

“Ээж намайг жижиг нимгэн номноос эхэлж уншаад дараа нь зузаан ном руу шилжээрэй гэдэг. Харин би зузаан ном унших сонирхолтой. Ялангуяа Армений түүхийн ном унших дуртай" гэж тэр хэлсэн юм. 

Тосгоныхонд бас нэг бэрхшээлтэй зүйл нь эмчид үзүүлэхийн тулд заавал хөрш зэргэлдээ тосгон юм уу, район руу явах хэрэгтэй болдог. Хамгийн ойрын эмчид хүрэхийн тулд маш хэцүү замаар дор хаяж 8 цаг явж байж зэргэлдээ Дпрабак тосгонд хүрнэ. Харин эм тан хэрэгтэй болбол өөр тосгон, суурин руу явж байгаа хүнд захиж ойр зуурын эм тан авчруулдаг  байна. 

Энэ оны 3-р сард Баянаа хүүхдүүддээ эцэг тогтоолгож, иргэншил олгуулахаар холбогдох байгууллагад ханджээ. Учир нь Граац Ерицян, Баянаа хоёр Монголд байхдаа Армений дипломат төлөөлөгчийн газар байхгүйгээс Граат Арменид гэрлэж байгаагүйгээ батлах бичиг авч чадаагүйгээс гэр бүлээ албан ёсоор батлуулж чадаагүй аж. 

Баянаагийн хүсэлтийн дагуу Варсик, Аршак хоёрыг Монголд төрснийг гэрчлэх төрсний гэрчилгээний хуулбар авахаар Армений Хууль зүйн яамнаас Гадаад харилцааны яаманд ханджээ. Харин тэд Казакстанд суугаа Армений ЭСЯ-аар дамжуулан авах хүсэлт тавьсан ч одоо хүртэл хариу ирээгүй байгаа юм байна. 

Армений Цагдаагийн газрын Паспорт болон Визний тасгаас Баяндолгорд бас нэг албан бичиг ирсэн нь "хүсэлтийг нь шалгаж, зохих арга хэмжээ авахад" нөхөр нь нас барсныг гэрчлэх гэрчилгээ, Баяндолгор болон хүүхдүүдийн паспортын хуулгыг ирүүлэхийг шаардсаны дагуу Баянаа бичиг баримтыг бүрдүүлээд илгээжээ. Одоо харин тэр хариугаа хүлээж байгаа аж. Баяндолгорын хүүхдүүддээ эцэг тогтоолгож, иргэншил авах тухай асуудал ямар шатанд яваа талаар бид (Hetq.am) мөн Армений Цагдаагийн газрын Паспорт болон Виз хариуцсан тасагт хандсан болно.  

Баянаа хүүхдүүдийн хамт Арменаас явах бодолгүй байна. Учир нь тэд өөрсдийгөө энэ орны үнэ цэнтэй иргэдийн нэг гэж үздэг. Тэд аль болох хурдан иргэншлээ авч, хүүхдүүд нь сайн боловсрол эзэмшиж, ирээдүйд ажилтай болно гэж итгэдэг. 

“Би буцах тухай огт боддоггүй. Хүүхдүүд маань одоо 4-5-р ангид сурч байна. Одоо би хаачихав дээ. Хүүхдүүд маань монгол хэлээ мартсан. Очоод ямар сургуульд хүүхдүүд маань сурахав..." гэж Баянаа ярьж байна. 

Эх сурвалж: hetq.am     Линк: http://asiarussia.ru/persons/8447/

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.9.41.90) 2017-01-19 19:46
      • 0
      • 1

      Хунтэй суухдаа бодох асуудал монголдоо ирсэннь дээр элчин зардал егне

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.163) 2017-01-19 17:05
      • 1
      • 0

      ene medee hend hamaatai yum? armen hunii huuhdiig toruuleed tedee amidarch bga huuhen l bn! ene huuhend handa helhed gadaad etsegtei huuhed mongold awchiraaguid bayrlalaa! naad huuhdee mongold bitgii awchir! gadaad etsegiin huuhduud tsewer mongol huuhduudtei maani holildoj tsus buzarlah ayultai!

      Хариулах

    • Чамаар заалгахгүй шүү.

      Хариулах

    • Зочин

      (24.15.228.105) 2017-01-19 07:48
      • 1
      • 0

      Setgel n kholdson bn, ikh saikhan baigaltai gazar yum. UB iin utaand khvvkhdvvd n khordoj vkhne shvv, ter n arai deer. Gekhdee ikh yadyy amidarch bn, uuruu ugaasaa setgelgee n bas ikh kheneggvi yum shig bn. Ene chin 21 r zuun yum bvkhen uurchlugduj bgaa, arai ch iim kheneggvi baij bkhgvide. UB ees garaad l agaar bol yanztai shd. Armyanii irgenshilee avaad naashaa tsaashaa yavdag bolvol amidral n deerdeesei gej khvsie!

      Хариулах

    • Зочин

      (178.193.103.199) 2017-01-18 18:18
      • 0
      • 3

      Humuus yanz yanzaar l heleh yum. Bi bol ene busguig jinhene mongol busgui bn daa gej baharhaj bn. Hunii urtei niileed gadaad dotood gej shoglosongui, ur huuhdiig ni gargaad, zovlon jargaliig ni huvaaltsaad, hariin nutagt ch belevsen gej unjiisangui, hunii gar harahgui ur huuhdee usguud amidarch bn. Eh ni mongol ch etseg ni bas armyan hun, ene bol 2 ertuntsiig holboson huuhduud, armyan ch mongol ch huuhduud. Harin haana amidrah ni hunii erh. Yu ch gesen nutgiinhaa neriig unagahgui, hursh ailuudtaigaa evtei nairtai saihan l aj turdug bololtoi. Amidrald ni duuren az jargal husen eruue

      Хариулах

    • Zochin

      (77.56.209.191) 2017-01-18 16:33
      • 0
      • 2

      Endee taivan amidarsan n deeree nutagtaa ochij ad shoo uzegdej ungu munguur huniig hemjideg hardag tsag bolson bnlee humuusn zan haritsaa evdersen jinhene naiz gej bha bolison .

      Хариулах

    • Чулуунбат Уранчимэг.

      (89.132.114.251) 2017-01-18 14:48
      • 0
      • 3

      Сайхан сэтгэлтэй,унэнч Монгол бусгуй б на.Еер улсад ийм Монгол бусгуй зендее амьдарч байгаа,тэгэхээр аль болох хусэлтийн нь даруй гуйцэлдуулэх ёстой б х даа,2 хуухдийн амьдрал б н ш дээ.Амжилт хусье,онц сураад ээжийгээ улам их баярлуулаарай.

      Хариулах

    • JJJ

      (202.9.42.78) 2016-11-13 01:56
      • 0
      • 2

      ARMEN ZALUU SAIN HUN BAIJEE GANTSAARDUULAAGUI IH HAIRTAI BAISNII HUCHIND ARMEN NUTAGT HUND DURTAI BOLJEE ER N ARMENUUDIIG ZOVLON UZSEN MASH SAIHAN SETGELTEI ARD TUMEN GETSGEEDEG

      Хариулах

    • Зочин

      (178.193.103.199) 2017-01-18 18:20
      • 0
      • 2

      Tiim shuu dee. Muu huniig bie ni muu bn gej turulh nutag, turul sadanaa hayad dagaad yavahgui shuu dee. Ter hun hairlaj, halamjilj, tsaashid ch hamtdaa saihan amidrah itgel turuulsen bolood l dagaad yavsan baij taarna.

      Хариулах

    • Зочин

      (188.218.123.237) 2016-10-26 04:07
      • 0
      • 3

      Сайхан хоер уртэй хун алзахгуй ээ... Удахгуй том болцгоогоод ээждээ нэмэр болно... Хот газар бараадвал ажил торол олдохоос эхлээд хуухдууд ийн чинь боловсролд хэрэгтэй байхдаа...хувь тавилан гаа хун голж болохгуй сайхнаар бутээх ийн толоо тэмцэх л хэрэгтэй... Амьдралд чинь сайн бухнийг хусье

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.220) 2016-07-29 12:48
      • 0
      • 3

      goe l tvan gazar bn shd, end ireed enenees dor ch amidrah yum biluu...

      Хариулах

    • mgl

      (172.56.13.206) 2015-10-16 22:18
      • 0
      • 7

      Odoo yay ghew dee ooriin songoson zam yum hoino

      Хариулах

    • zochin

      (103.10.23.103) 2015-09-26 21:27
      • 1
      • 4

      eh orongui,udam sudargui,aab eejgui bish hari gazar ingej yavah ch gej

      Хариулах

    • Эхлээд мэд

      (178.165.128.18) 2018-11-15 07:13
      • 0
      • 0

      Армен чинь эрт цагт монголын нутаг байсан юм шүү.

      Хариулах

    • commentchin

      (202.179.11.202) 2015-07-31 09:17
      • 1
      • 3

      armenuud khamgiin khulgaich ulsuud tuunii tod jishee leninakan spitak gedeg khotuud chanargui barigdasnii ulmaas buren suirch olon khun ami uregdsen

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.204) 2015-07-29 15:21
      • 0
      • 5

      Ih ajilsag egch bn. Hunii nutagt zugeer guilga guigaagui chadliinhaa hireer aj ahui erhelj bn shu de. Buh yum saihan bolnoo. Udahgui huuhduud ni tom bolood nutagtaa ireh udur irnee. Nutgaa hichneen sanaj baigaa bol.. tend huuhduuded ni dr bolool iim shiidver gargaa blgui de. Amjilt husie

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.204) 2015-07-29 15:21
      • 0
      • 4

      Ih ajilsag egch bn. Hunii nutagt zugeer guilga guigaagui chadliinhaa hireer aj ahui erhelj bn shu de. Buh yum saihan bolnoo. Udahgui huuhduud ni tom bolood nutagtaa ireh udur irnee. Nutgaa hichneen sanaj baigaa bol.. tend huuhduuded ni dr bolool iim shiidver gargaa blgui de. Amjilt husie

      Хариулах

    • Зочин

      (202.21.96.254) 2015-07-29 10:59
      • 0
      • 5

      taiwan jargaltai haragdaj bnoo.... mongold danda gazar shagaisan barzgar tsaraitai humus bdagshd

      Хариулах

    • Зочин

      (103.26.192.94) 2015-07-29 10:11
      • 0
      • 7

      нэгэнт тэгж шийдсэн бол тэндээ сайн төвхнөж хүүхдүүдээ сайн хүн болгож, сайн боловсрол эзэмшүүлээрээ, их сайхан байгальтай юм байна, монгол хүн хаа ч очсон монгол улсынхаа нэр төрийг өргөж сайхан амьдарч хөдөлмөрлөж чаднаа гэж бодож байна

      Хариулах

    • zochin

      (182.160.2.50) 2015-07-29 09:10
      • 0
      • 4

      Mongoldoo ireesei Armyan bas toiim ch ih ersdelgui bish shuu dee Huuhduudiinhee ireeduig bodvol Mongoldo irsen ni deer shu dee

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-07-28 18:32
      • 2
      • 7

      Үхтэл үр харам гэж Монголд ирээд хүүхдүүд нь хэл мэдэхгүй бас шоглуулна гэж айдаг биз дээ. Хүүхдүүдээ л бодож байгаа байх. Бас нүүх суух зардал мөнгө нь байгаа ч юм уу үгүй ч юм уу. Нөгөө талаар иргэншил хүсчихээд би Монгол руугаа буцмаар байна гэж юу гэж сэтгүүлчдэд хэлэх вэ дээ. Энэ талаас нь бас манайхан хараасай. Ямартай я бидний мах цусны тасархай хүний нутагт жаргаж бус зовж л яваа гэдгийг мэдэрч байна.

      Хариулах

    • Очир

      (37.47.63.174) 2015-07-28 17:21
      • 3
      • 7

      Яг үнэндээ бол зөвшдээ тэндээ амьдарснан бараг дээр монгтлд ирүүл тэгээл эрлийз хурлийз хүүхэдтэй энээ тэрээ гээдл тэгээдч одоо монголд ямар хэцүү байгаа билээ бүх юм мөнгө арван жилийн сургууль хүртэл төлбөртэй байншлүүдээ. Энэ бол хатуу үнэн шүү улсын Удирдлагууд зөв ажилуул хэн ч гадаад явж хатуу хөтүү ажил хийхгүйшдээ хүмүүсийг гадаад явлаа монголоо мартлаал гээд байдаг яг үнэндээ тэр хүний ард хэдэн ам ангайгаад сургууль төлбөрийн мөнгө гээдл чг үнэндээл ийм улс төр ийм л өолоод дүрвээд яваад байншдээ. Эмгэнэл шүүү энэ

      Хариулах

    • уншигч

      (103.229.122.212) 2015-07-28 15:20
      • 8
      • 4

      Хүүхдээ зовоосон тэнэг авгай вээ Тэр өндөрлөг тосгонд эмнэлэг эмийн сан байхгүй юм байна Монголын тосгон гэгдэх сум бүр ийм биш шүү Тэгээд Армени улс хөрш Азербайжантай хийх болзошгүй дайнд бэлдэж байна Азербайжаны зэвсэгт хүчин асар хурдтай шинэчлэгдэж байгаа шалтгааныг ойлгож байна уу

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.204) 2015-07-29 15:27
      • 1
      • 5

      Чи улс төр, дэлхий дахинд болж буй зүйлсийг мэддэг байж болноо. Гэхдээ хүнд ямар зовлон тохиолдсныг мэдэхгүй мэдрээгүй байж тэнэгээр дуудах шаарддага байхгүй гэдгийг мэдмээр юм. Бичлэгээс үзэхэд 2 хүүхэд нь зовж шаналсан царай төрх ер алга. Энд ирвэл ямар их стресстэй нийгэм, утаа униар угтах вэ гэдгийг мэдээд ингэж шийдээ байлгүй. Жаахан уйчуухан сэтгэ

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.212) 2015-07-30 16:53
      • 2
      • 3

      202.70.46.204 зовлон мэдрээгүй байж гэх шиг битгий тэнэгтээд байгаарай Туршлагатай хүний хувьд хүүхдүүд нь утаатай Монголд ирсэн амьдарсан дээр Хүүхдүүдээ тайван газарт амьдруулах ёстой болохоос Армени шиг цэгцэрээгүй оронд өөрсдийгөө эрсдэлд оруулдаг яадаг байна

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.214) 2015-08-06 11:20
      • 0
      • 4

      Тэгвэл тийм мундаг юм бол тэнэг мангараар нь дуудахгүй аятайхан зөвлөж сурвал яасан юм. Хэлсэн бичсэн үг бүртээ тэнэг мангараар нь дуудахаар чинь хэн туршлагатай лаг хүн гэж мэдэх вэ.

      Хариулах

    • Зочин

      (178.193.103.199) 2017-01-18 18:10
      • 0
      • 1

      Tiimshdee. Zovlon uzsen, hnii zovlon gadarlah hun bol ayaduuhan yaridag. Ene bol internet eer l ih medegch tsarailsan humuusiin neg sanagdlaa

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.2) 2015-07-28 14:11
      • 6
      • 2

      iimerhuu huniirhuu setgeltei bol ireed ch hereggui de ter armendaa amidrag.mongol ene ter gej yarihaa bur bolichvol barag shudraga yum bn

      Хариулах

    • Зочин

      (178.165.128.18) 2018-11-15 07:16
      • 0
      • 0

      Битгий заа

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.119) 2015-07-28 13:39
      • 1
      • 7

      "Далайн төвшнөөс 1575 м өндөрт орших Антарамеч тосгонд хүрэхийн тулд бид машинаа орхиж" гэсэн бхын, нөхөр нь өндөрлөгт амьдарч болохгүй гээд Монголоос явсан гээгүймүү? Улаанбаатар д.т 1500 метрт л бгаа биз дээ..,

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.224) 2015-07-28 13:45
      • 0
      • 5

      Текстээс гажиж орчуулна гэж юу байхав дээ.

      Хариулах

    • Зочин

      (76.22.46.29) 2015-07-28 13:28
      • 0
      • 6

      Xoorxii doo xuvi zayataigaa evlerchich...

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.224) 2015-07-28 13:02
      • 0
      • 11

      Ээ хөөрхий, Монголдоо ирээд амьдарсан нь дээр дээ. Хүүхдүүд ирээд маш хурдан хэлээ сурна шүү дээ. Тэрнээс айх юм байхгүй.

      Хариулах

    • Зочин

      (50.13.47.28) 2015-07-31 01:52
      • 2
      • 0

      huduu amidrah durtai l yum bol mongol shig zeluud huduu nurtgatai gazar haanbna teneg huuhen huvi tavilantaigaa evlerch yvaa amitan bna huuheduud n 6 nas hurtelee mongold baisan bna tegeed mongol helee martsan gen uu

      Хариулах

    • Зочин

      (50.13.47.28) 2015-07-31 02:01
      • 2
      • 0

      mongold baihad n Armen chuud gert n irej Armen hel zaajbaisan geneuu mongold baihadaa l mongoloos urvasan baijee

      Хариулах

    • Зочин

      (178.193.103.199) 2017-01-18 18:12
      • 0
      • 1

      Gadaad hel, ter dundaa etsgiinh ni heliig hun zaahad haa negteegees urvana gej yugsen ug ve? Bi jisheelbel 3 gadaad heleer chuluutei yaridag. Getel minii eej aav 2 mongol humuus, bi Mongoliin irgen, Mongold tursun hun. Bi chini gurvantaa urvasan hun bolj taarch bnu?

      Хариулах